Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/03-НД НИЙТЛЭГДСЭН

Нүүрсний салбарын шилдгүүдийг санал асуулгаар шалгаруулна

Т.Саран, iKon.mn
2018 оны 9 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

“Coal Mongolia-2018” нүүрсний салбарын худалдаа, хөрөнгө оруулалтын олон улсын чуулга уулзалтын нэрэмжит оны шилдэг компани шалгаруулах номинацид хараат бус экспертүүдийн зөвлөл (Монгол Нүүрс Ассоциацийн дэргэдэх шүүгчдийн зөвлөл)-өөс ТОП-5 компанийг урьдчилан шалгаруулаад байна. Ингэхдээ АМГТГ-аас ирүүлсэн нүүрс олборлолтын мэдээ болон Авто тээврийн үндэсний төвөөс гаргасан нүүрс тээврийн 2018 оны эхний долоон сарын гүйцэтгэлд үндэслэжээ.

 

Онлайн санал асуулга энэ оны есдүгээр сарын 5-ны 19:00 цаг хүртэл явагдах аж. Шалгаруулалтын эцсийн дүнг шүүгчдийн оноог олон нийтээс авсан оноотой нэгтгэж зарлах юм байна. Шагнал гардуулах ёслолын ажиллагаа "Coal Mongolia-2018" чуулга уулзалтын хоёр дахь өдөр буюу есдүгээр сарын 5-ны өдрийн 19:30 цагт Шангри-Ла зочид буудалд хүндэтгэлийн хүлээн авалтын үеэр болох бөгөөд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар болон албаны бусад төлөөлөгч шилдэг компаниудын шагналыг гардуулна.

Шалгаруулалтын урьдчилсан дүнтэй ЭНД дарж танилцана уу.