Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/31-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: АШУҮИС-ийн хичээлийн шинэ жил ЭСЭРГҮҮЦЭЛ дүүрэн эхэллээ

Б.МАНЛАЙ, IKON.MN
2018 оны 8 сарын 31
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

АШУҮИС-ийн хичээлийн шинэ жилийн нээлт өнөөдөр боллоо. Хичээлийн шинэ жилийг тус сургуулийн захирал Ж.Цолмон нээсэн юм. Энэ үеэр зарим багш ажилтан эсэргүүцлээ илэрхийлсэн бичиг барьжээ.

Тэд "Ж.Цолмонг АШУҮИС хүлээн зөвшөөрөхгүй, Академик байгууллага улс төрийн томилгооноос хол байх ёстой, Анги танхимыг албан өрөө болгохоо боль, АШУҮИС нь МАН-ыг санхүүжүүлэгч биш, АШУҮИС -ийн удирдлагын бүтцийг Ж.Цолмон томруулж байна, 60 тэрбумын сүлжээгээ АШУҮИС-д хэрэгжүүлэхээ зогсоо" гэж бичсэн цаас барьсан байлаа.

Гэрэл зургийг mpa.mn

Тус сургуулийн захирлаар ажиллаж байсан Г.Батбаатарыг халж, Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Цолмонг оронд нь томилсон нь зарчимгүй томилгоо гэж үзэж байгаа талаараа тэд өмнө нь хэвлэлийн багаа хурал зарлан мэдээлж байсан юм.

Харин БСШУС-ын сайд Ж.Цогзолмаа тайлбар өгөхдөө "Эмч, сувилагч нарыг бэлдэх эрхийг Г.Батбаатар захиралд өгсөн ч суралцсан хүмүүс нь ажлаа хийхгүй байна. 

Хөрөнгө оруулалт дээр ч гэсэн санхүүгийн маш их зөрчил гарсан нь баримтаар нотлогдсон. Банкны баталгааг хүртэл хуурамчаар үйлдсэн хүнтэй хариуцлага тооцох нь зүйн хэрэг. Тиймээс Эрүүл мэндийн дэд сайдаар ажиллаж байсан Ж.Цолмонг АШУҮИС-ийн захирлаар томилсон" гэсэн юм.


ФОТО СУРВАЛЖИЛГА
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг