Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/31-НД НИЙТЛЭГДСЭН

“Улаанбаатарт үйлдвэрлэв 2018” үзэсгэлэн худалдаа “Мишээл Экспо” төвд нээгдлээ

ikon.mn
2018 оны 8 сарын 31
iKon.MN
Зураг зураг

“Улаанбаатарт үйлдвэрлэв 2018” үзэсгэлэн худалдаа “Мишээл Экспо” төвийн  үзэсгэлэнгийн танхимд өнөөдөр нээгдэж байна. Үзэсгэлэн худалдаа 9 дүгээр сарын 1, 2-ны өдрүүдэд үргэлжлэх юм.

Энэ өдрүүдэд 11:00 цагаас оройн 20:00 цаг хүртэл үргэлжлэх тул нийслэлчүүд ажлын цагийн дараа худалдан авалт хийх боломж бүрдэж байна.

Үзэсгэлэн худалдаанд оролцогч 190 гаруй иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд талбайн түрээсгүйгээр өөрсдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээ борлуулж байгаа тул бүх бүтээгдэхүүнийг үйлдвэрийн болон хямдралтай үнээр худалдан авалт хийх боломжтой.

Энэ удаагийн үзэсгэлэн худалдаанд хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан бичиг хэрэг, сурагчийн дүрэмт хувцас гэх мэт өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнүүдийг нэг дороос худалдан авах нөхцлийг бүрдүүлжээ.