Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/31-НД НИЙТЛЭГДСЭН

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Үер, усны аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна

ikon.mn
2018 оны 8 сарын 31
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр наймдугаар сарын 31, есдүгээр сарын 01-ний өдрүүдэд ихэнх нутгаар дуу цахилгаантай, усархаг бороо орох төлөвтэй байна. Мөн есдүгээр сарын 2-нд төв, говь болон зүүн аймгуудын нутгаар, 3-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, 4-нд нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай бороо орж, сэрүүснэ.

Иймд,

  1. Иргэд, аж ахуйн нэгж байгууллага аялал зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай явж, архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байх
  2. Гол усны ойролцоо амарч зугаалахгүй байх
  3. Бороотой, гол мөрний усны түвшин нэмэгдсэн үед баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчих
  4. Хүүхдийг хараа хяналтгүйгээр орхилгүй, гол мөрөн, нуур, цөөрөм, тогтоол усны  орчимд тоглуулахгүй байх,
  5. Үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх тухай мэдээ мэдээлэл, дохиог хүлээн авсан даруйдаа бусдад дамжуулах, түгээх,
  6. Гэр, хашаа, саравч, орон байрыг гуу жалга, голын ойролцоох эрэг, татамд барихгүй, суурьшихгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.