Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/30-НД НИЙТЛЭГДСЭН

Хиймэл нүд бүтээхэд нэг алхам ойртлоо

Р.Түвшин, iKon.mn
2018 оны 8 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Эрдэмтэд анх удаа 3 хэмжээст хэвлэгч ашиглан тал бөмбөрцөг хэлбэртэй гадаргуу дээр гэрэл мэдрэгчүүдийг суулгаж чадсан нь хиймэл нүд буюу “бионик нүд” бүтээх чиглэлд том алхам болжээ.

Ингэснээр хараагүй хүмүүс хиймэл нүдтэй болж, хорвоо дэлхийг тольдох боломж нээгдэх юм. Миннесотагийн Их сургуулийн судлаачид уг амжилтынхаа тухай “Advanced Materials” сэтгүүлд нийтлүүлжээ.

Өмнө нь 3 хэмжээст хэвлэгч ашиглан хавтгай гадаргуу дээр гэрлийн мэдрэгчүүдийг суулгаж чаддаг байсан бол хагас бөмбөлөг хэлбэртэй гадаргууд суурилуулж чаддаггүй байсан юм.

“Бионик нүд өмнө нь уран зөгнөлд тооцогддог байсан бол одоо бид үүнийг бүтээхэд ойрхон боллоо” гэж судалгааг ахалсан Механик Инженерчлэлийн дэд профессор Майкл МакАльпин ярьжээ.

Түүний багийнхан өмнө нь бионик чих, бионик арьс зэргийг бүтээж байсан юм. 3 хэмжээст хэвлэгчээр бионик нүд бүтээх санааг МакАльпин нэг нүд нь хараагүй ээжээсээ олж авсан гэнэ. Түүний ээж “Чи надад хэзээ бионик нүд бүтээж өгөх гэж байна?” хэмээн үе үе асуудаг байжээ.

Одоо МакАльпиний багийнхан хүний нүдэнд суулгахад тохиромжтой зөөлөн материал дээр гэрэл мэдрэгчүүдийг хэвлэх аргыг олохоор ажиллаж эхэлсэн байна.

Эх сурвалж: Science Daily