Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/30-НД НИЙТЛЭГДСЭН

Жакарта-Палембанг 2018: Д.Сумъяа Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ

А.Намуун, iKon.mn
2018 оны 8 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

17:24 2018/08/30

Д.Сумъяа Азийн наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ийн төрөлд БНХАУ-ын тамирчин Лу Тонгжуань-ийг цэвэр ялж хүрэл медаль хүртлээ. Тэрбээр 2017 оны Азийн наадмаас мөн хүрэл медаль хүртэж байсан юм. Ингэснээр хошой хүрэл медальтан болж байна.

БНХАУ-ын тамирчин Лу Тонгжуаньтай Д.Сумъяа өмнө нь гурван удаа оноолт таарч ялж байсан юм.

14:34 2018/08/30

"Жакарта-Палембанг 2018" Азийн наадмын жүдогийн төрөлд манай дөрвөн бөх тус бүр хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо.

Оноолтыг жагсаавал:

Эмэгтэйчүүдийн төрөлд:

  • 70 кг-д Ц.Наранжаргал Казахстаны тамирчин З.Бектаскизи
  • 63 кг-д Б.Ганхайч БНСУ-ын Хан Хэ Жү 
  • 57 кг-д Д.Сумъяа БНХАУ-ын Лү Тонгжуань

Эрэгтэйчүүдийн төрөлд:

  • 81 кг-д О.Ууганбаатар БНСУ-ын Ли Шен Сутай хүч үзэхээр таарчээ.

Барилдаан Улаанбаатарын цагаар 17:00 цагт эхэлнэ.

12:34 2018/08/30

"Жакарта-Палембанг 2018" Азийн наадам 12 дахь өдрөө үргэлжилж байна.

Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд өрсөлдөж буй МУХБ, МУГТ Д.Сумъяа шөвгийн 16-гийн барилдаанаа Вьетнамын Нгуен Ти Бичтэй хийж, даралтаар цэвэр ялсан.

Тэрбээр А хэсгийн  аваргын төлөө БНАСАУ-ын залуу бөх Ким Жин Атай эн тэнцүү барилдаж, цаг сунгасны эцэст цэвэр ялагдлаа. Ингэснээр Д.Сумъяад дагах барилдаан хийж, хүрэл медалийн төлөө өрсөлдөхөөр болж байна.

Түүнчлэн өнөөдөр 14:00 цагт эхлэх кураш бөхийн төрөлд эрэгтэй +90 кг, эмэгтэй 78 кг-д манай улсын нийт 4 бөх хүч үзнэ. 