2019/10/19
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,679.03₮
B30
УЛААНБААТАР
|
B30
УЛААНБААТАР
|
-7°
B30
УЛААНБААТАР
|
-5°
12:00
S20
13:00
S20
14:00
S20
15:00
S20
16:00
S20
17:00
S20
18:00
S20
19:00
S20
-1°
20:00
S20
-1°
21:00
S29
-2°
22:00
S29
-2°
23:00
S29
-2°
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/08/29 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Гэрлэх ёслолын ордонг татан буулгах гэж байгаа мэтээр зохион байгуулалттай гүтгэлэг мэдээг тараажээ

С.Бадрал, iKon.mn
2018 оны 8 сарын 29
iKon.MN

НИТХ-ын дарга С.Амарсайхан "Гэрлэх ёслолын ордонг татан буулгана" гэж хэлсэн мэтээр түүнийг харлуулах гэсэн ээлжит захиалгат, гүтгэлгийн шинжтэй мэдээлэл цахим ертөнцөөр явж байна.

Тэрбээр "Нийслэлийн өмчит үйлдвэрийн газрын эзний хувиар Нийслэл асуудалд хандах ёстой. “Орон нутгийн өмчит 32 үйлдвэрийн газруудаас нийслэлд төвлөрүүлэх ногдол ашиг 30 хувь гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Цаашид эдгээр газрууд менежментээ сайжруулж ногдол ашгаа 100 хувь Нийслэлд төвлөрүүлэх ёстой" гээд жишээ болгож Гэрлэх ёслолын ордны санхүүгийн баримтаас дурдсан байдаг.

“Гэрлэх ёслолын ордон” жилд  1,284 тэрбум төгрөгийн орлоготой ажилласан байна. Үүнээс зардал нь 963 сая төгрөг. Нийт цэвэр ашиг нь 321,220 сая төгрөг. Нийслэлд хуваарилах ногдол ашиг гэж жилдээ 29 сая төгрөгийг оруулсанд шүүмжлэлтэй ханджээ.

Түүний хэлсэн энэ үгийг сошиалаар мушгиж, Гэрлэх ёслолын ордонг татан буулгах гэж байгаа мэтээр зохион байгуулалттай гүтгэлэг мэдээг тараажээ.

Тухайн өдрийн Тэргүүлэгчдийн хурлаар Гэрлэх ёслолын ордонг татан буулгах тухай асуудал огт яригдаагүй бөгөөд цаашид ч яригдахгүй, яригдах ёсгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье.

Дашрамд дурдахад Нийслэлийн Орон нутгийн өмчит үйлдвэрийн газруудаас орлого нь өндөр байдаг атлаа нийслэлд маш бага орлого оруулдаг Төв цэнгэлдэх хүрээлэн, Гэрлэх ёслолын ордон, Соёлын төв өргөө, Улаанбаатар чуулга зэрэг байгууллагын менежмент сул байгаатай холбогдуулан НИТХ-ын хурлын тэргүүлэгчид тухайн хуралдаан дээр асуудалд шүүмжлэлттэй хандсан байдаг.

Тэргүүлэгчдийн хурлын видео болон аудио бичлэг, хурлын протоколтой хүссэн хэн бүхэн нээлттэй танилцаж болно.

С.Амарсайхан даргын "...Цаашид Нийслэлийн өмчит байгууллагууд ингэж ажиллахгүй. Бүх ногдол ашгийг нийслэлийн төсөвт төвлөрүүлнэ. 2019 онд эдгээр байгууллагуудыг яаж ажилладгийг харна. Ашиггүй ажилласан газрыг татан буулгах асуудлыг ярина. Ингэж аль аль талдаа хариуцлагатай ажиллах шаардлага байна” гэсэн үг нь Гэрлэх ёслолын ордонг хамаарахгүй бөгөөд учир нь Гэрлэх ёслолын ордон ашигтай ажилласан байгууллагуудын нэг. Гол нь ногдол ашгаа Нийслэлд төвлөрүүлэхгүй байгаа гэж шүүмжилсэн нь цөөнгүй хүний халаасыг хөндөж, түүнийг ингэж худал гүтгэхэд хүргэсэн бололтой.

Тэргүүлэгчдийн хурлын мэдээг хүргэе. Эндээс ямар ч хүн уншсан Хуримын ордонг татан буулгана гэсэн үг байхгүй гэдгийг та харж болно. http://citycouncil.mn/Home/newsdetail?dataID=2986

 

НИТХ-ын ХМОНХТ

x