Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/28-НД НИЙТЛЭГДСЭН

Ирэх сард танилцуулах гурван төрлийн iPhone-ий сураг

Р.Түвшин, iKon.mn
2018 оны 8 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Жил бүрийн есдүгээр сард Apple компани шинэ iPhone-ий загвараа танилцуулдаг уламжлалтай.

Танилцуулах хүртлээ ямар үзүүлэлттэй, ямар шинэ технологитой гар утас гаргах гэж байгаагаа тус компани нууцалдаг билээ.

Тэгвэл өчигдөр Блүүмбэрг ирэх сард гурван төрлийн iPhone утас танилцуулах гэж байгааг ойрын эх сурвалжаас нь олж мэдээлсэн байна.

Эдгээр нь бүгд одоогийн iPhone X шиг бүтэн нүүр эзэлсэн дэлгэцтэй байх гэнэ.

Нэг үгээр хэлбэл ноднин зах зээлд гаргасан iPhone X загвараа өндөр, дунд, бага үнэтэй хувилбарууд болгон гаргаж байгаа ажээ.

Тэдгээрээс хамгийн өндөр үнэтэй нь 6.5 инч OLED дэлгэцтэй загвар байх гэнэ. Харьцуулбал одоогийн iPhone X нь 5.8 инч дэлгэцтэй юм. Энэ загвартаа технологийн хамгийн сайн үзүүлэлтүүдийг багтаасан байна.

Харин хоёр дахь загвар нь 5.8 инч OLED дэлгэцтэй, одоогийн iPhone X-ийн “S” хувилбар нь гэж нэрлэх болох “сайжруулсан iPhone X” байх гэнэ.

Өмнөх загвартай ижил дизайн хийц, хэлбэр, хэмжээтэй байх ба гол нь процессор, камерны чадал нэмэгдэх юм байна.

Гурав дахь буюу хамгийн хямд загвар нь iPhone 8-ийг iPhone X-тэй ижил  хэлбэрэй болгосон хувилбар байна гэж мэдээлжээ.

Уг загвар 6.1 инч LED (OLED биш) дэлгэцтэй байх гэнэ. Энэ нь iPhone 8-ийн 4.7 инч дэлгэцээс, бас iPhone 8 Plus-ийн 5.5 инч хэмжээтэй дэлгэцээс ч том гэсэн үг.

Бүх iPhone-ууд нь FaceID нүүрээр таних системтэй байна гэжээ.

 

Эх сурвалж: Tom’s Guide