Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс 2018-2019 оны өвөл, хаврын бэлчээрийн даацыг баг бүрийн бэлчээрийн ургац, малын тоо, бэлчээрийн талбайн хэмжээ, бэлчээр ашиглах хугацаа зэрэг мэдээлэл дээр үндэслэн багийн нутгаар тооцоолж гаргажээ.
Бэлчээрийн даацыг тооцоолж гаргасан дүнгээс үзвэл нийт нутгийн:
Бэлчээрийн даацын зургаас харахад нутгийн 60 гаруй хувьд мал өвөлжилт, хаваржилт хэвийн байх боломжтой. Харин нутгийн 40 шахам хувь нь өөрийн сумын нутагт мал сүргээ онд оруулах бэлчээрийн хүрэлцээ муу байгаа нь отор нүүдэл хийх, нэмэгдэл тэжээл бэлтгэх, малын тоог бууруулах зэргээр мал өвөлжилт, хаваржилтын ажлыг эртнээс зохицуулах шаардлагатай байна.
Аймгийн дүнгээр авч үзвэл Ховд, Баянхонгорын ихэнх, Говь-Алтай, Өвөрхангайн зарим сумын нутгаар бэлчээрийн даац олон дахин хэтэрч гарсан тул мал өвөлжилт, хаваржилтын нөхцөл хүндэрч болзошгүй.
Даац их хэмжээгээр хэтэрсэн нутагт:
Энэ жил ихэнх нутагт зуншлага оройтсон, бороо их орсон газраар лууль шарилж зэрэг нэг наст ургамлууд ургаж, говийн нутгаар таана, хөмөл зонхилсон тул га-ийн ургац ахиу гарчээ. Энэ нь бэлчээрийн даац сайнаар гарахад нөлөөлсөн байна. Гэхдээ эдгээр ургамлууд өвөл хавартаа бэлчээрт хадгалагдаж үлдэхгүй онцлогтойг анхаарах шаардлагатай аж.
Эх сурвалж: Цаг уур, орчны шинжилгээний газар, Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэн