Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/27-НД НИЙТЛЭГДСЭН

Хүүхдийн урлан бүтээх төв 16 төрлийн үнэгүй сургалт явуулна

Т.Саран, iKon.mn
2018 оны 8 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Монголын хүүхдийн урлан бүтээх төвийн хичээлийн шинэ жилийн элсэлт 9 дүгээр сарын 3-наас эхлэх гэж байна. Бүртгэл 9 дүгээр сарын 14-нийг хүртэл үргэлжилнэ.

Энэ жил:

  1. Анхан шатны анги
  2. Уран зураг
  3. Уран сийлбэр
  4. Уран хайчилбар
  5. Монгол уран зураг
  6. Монгол уран бичлэг
  7. Сүрлэн наамал
  8. Сүрлэн сүлжмэл
  9. Баримал керамик
  10. Хүүхэлдэй бэлэг дурсгал
  11. Хувцас дизайн
  12. Монгол үндэсний хувцас загвар
  13. Шүрэн урлал, хүүхэлдэй бэлэг дурсгал
  14. Арьсан урлал, уран дархан
  15. Нисэх онгоцны загвар зохион бүтээх
  16. Авто машины загвар зохион бүтээх сургалтдаа элсэлт авах юм байна.

Сургалтад 2-12 дугаар ангийн сонирхсон хүүхдүүд бүртгүүлэх боломжтой. 

Монгол Улсын хөгжил цэцэглэлт, сайхан ирээдүйг цогцлоох Өв соёлоо дээдэлдэг бүтээлч Монгол хүүхдийн төлөө зорилготой сургалтууд үнэ төлбөргүй гэдгийг тус төвийн зүгээс хэлж байлаа.

Бүртгэх хугацаа:

  • 09:00-17:00 цаг /Даваа-Баасан гарагт/

Бүрдүүлэх баримт бичиг:

  1. Нэг хувь цээж зураг
  2. Хүүхдийн төрсний гэрчилгээ

Бүртгэл дууссаны дараа сургалт 9 дүгээр сарын 24-нөөс эхэлнэ. Өглөөний ээлж 09:00-11:40, өдрийн ээлж 14:00-16:40 цаг хүртэл хичээллэх хуваарьтай.

Анхан шатны ангид 2-4 дүгээр ангийн хүүхдүүдийг хамруулдаг бөгөөд тэдэнд хоёр жилийн сургалт явуулдаг байна. Энэ хугацаанд хайч, цавуутай харьцах, зураг зурахдаа харандаагаа яаж барих вэ гэдгээс эхэлж хичээлээ заадаг байна. Ингэж сургасны дараа мэргэжлийн анги руу оруулдаг аж.

Анхан шатны ангид 60-80 хүүхэд авах бол мэргэжлийн ангиудад 80-100 хүүхэд авна. Анги дүүргэлтийн хувьд нэг ээлжиндээ 15 орчим хүүхдийг хичээллүүлдэг гэсэн мэдээллийг Монголын хүүхдийн урлан бүтээх төвөөс өглөө.