Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/27-НД НИЙТЛЭГДСЭН

Цөөхөн үлдсэн Apple-1 компьютерийн нэгийг дуудлага худалдаагаар зарна

Р.Түвшин, iKon.mn
2018 оны 8 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Apple компанийн хамгийн анхны персональ компьютер болох Apple-1-ийг ирэх сард дуудлага худалдаагаар зарах болжээ.

Стив Жобс, Стив Возняк нарын 1970-аад оны үед бүтээсэн энэхүү ховор техник нь бүрэн ажиллагаатай юм байна.

Apple-ийн эксперт Кори Коэн энэ зуны эхээр уг компьютерийг олж, сэргээн засварласан юм. Дуудлага худалдаагаар $300,000-$400,000 орчим үнэ хүрнэ гэж тооцоолжээ.

Үүнд Apple-1-ийн эх хавтан, гар, видео дэлгэц болон дагалдах бичиг баримт нь багтсан гэнэ.

Өнгөрсөн хугацаанд хэд хэдэн Apple-1 дуудлага худалдаанд зарагдаж байжээ. Анх 200 ширхэг бүтээгдсэн уг компьютерээс одоо 60-70 орчим нь үлдсэн байгаа гэгддэг.

Тиймээс цаашдаа улам их үнэ хүрнэ гэж үздэг юм.

Дуудлага худалдаа есдүгээр сарын 25-нд Бостон хотын WeWorks оффист болох ажээ.

 

Эх сурвалж: Mashable