2019/08/19
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,672.87₮
B30
УЛААНБААТАР
18°
|
10°
B30
УЛААНБААТАР
18°
|
10°
B30
УЛААНБААТАР
20°
|
19:00
S40
15°
20:00
S40
14°
21:00
S40
13°
22:00
S29
12°
23:00
S29
11°
00:00
S29
10°
01:00
S29
10°
02:00
S29
10°
03:00
S29
04:00
S29
05:00
S26
06:00
S26
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/08/27 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Цаг агаарын байдлаас шалтгаалж хичээлийн шинэ жилийн нээлт Бямба гарагийн 13:00 цагт эхлэхээр болжээ

Г.Номин, iKon.mn
2018 оны 8 сарын 27
iKon.MN
Гэрэл зургийг mpa.mn

УЦУОШГ-аас гаргасан урьдчилсан мэдээгээр есдүгээр сарын 1-н буюу Бямба гарагийн өглөө Улаанбаатарт түр зуурын усархаг бороо орох төлөвтэй байгаа тул ЕБС-ийн хичээлийн шинэ жилийн нээлтийг 13:00 цагаас зохион байгуулах болсныг өнөөдөр салбарын сайд мэдээллээ.

Энэ хичээлийн жилийг “Суралцагч бүрийн сурлагын чанарт ахиц” гаргах жил байхаар үндсэн зорилгыг дэвшүүлжээ. Энэ зорилгоо хангахад сургууль, цэцэрлэг, багш, удирдах ажилтан, эцэг, эх, асран хамгаалагчийн түвшинд ямар зорилго тавьж ажиллахыг тодорхойлж өгсөн талаар өнөөдөр тус яамнаас мэдээлсэн юм. 

Дээрх зорилгын хүрээнд эцэг, эхчүүдэд хүүхдийнхээ нас, хөгжлийн онцлог, зан төлөвийг таньж мэдэн, хүүхдээ ойлгож дэмжин туслах замаар боловсрол эзэмших, авьяас чадвараа хөгжүүлэхэд бүх талын дэмжлэг үзүүлэхэд анхаарч ажиллахыг уриаллаа.

Мөн нэгдүгээр ангид хүүхэд нь шинээр элсэж байгаа эцэг, эхчүүдэд зөвлөмж болгож “Таны хүүхэд сургуульд орлоо” гарын авлагыг 72,000 хувь хэвлүүлж есдүгээр сарын 1-нд тараахаар болжээ.

x