Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/27-НД НИЙТЛЭГДСЭН

Орос, Монголын Ерөнхийлөгч нар Владивостокт уулзахыг Кремль баталлаа

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 8 сарын 27
iKon.MN
Зураг зураг

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга нар ирэх сард Владивостокт болох Алс Дорнодын Эдийн засгийн чуулганы үеэр уулзахыг Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков батлан мэдэгджээ.

Энэ тухай өнөөдөр буюу Даваа гарагт Известия сонин мэдээлсэн байна.

Жил бүрийн намар зохион байгуулагддаг Алс Дорнодын Эдийн засгийн чуулган нь Оросын Алс Дорнодын бүс нутаг болон Ази-Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой байдаг.

Энэ удаагийн чуулган есдүгээр сарын 11-13-ны өдрүүдэд Владивосток хотод болох юм.

 

Эх сурвалж: ТАСС