Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/27-НД НИЙТЛЭГДСЭН

“CU” олон улсын сүлжээ конвениенс дэлгүүр албан ёсоор нээлтээ хийлээ

СУРТАЛЧИЛГАА
2018 оны 8 сарын 27
Сурталчилгаа

CU сүлжээ конвениенс  дэлгүүр нь 2018 оны 8-р сарын 23-ны өдөр Шангри-Ла Улаанбаатар зочид буудалд албан ёсны нээлтийн арга хэмжээгээ зохион байгуулж, Улаанбаатар хотын төвд өнгө үзэмж нэмсэн, залуусын очиж үйлчлүүлэх дуртай, хамгийн шинэлэг үйлчилгээ бүхий газруудын нэг болж үүд хаалгаа нээлээ.

 

Монгол Улсын “Сэнтрал экспресс Си Ви Эс” ХХК нь БНСУ-ын BGF Retail компаниас  “CU” сүлжээ конвениенс дэлгүүрийг Монгол Улсад нээн ажиллуулах мастер франчайзийн эрхийг авсан бөгөөд CU дэлгүүр нь олон улсад нийт 13,000 гаруй салбартай БНСУ-ын конвениенс дэлгүүрийн салбарт тэргүүлэгч юм.

Эрүүл ахуйн стандартын дагуу шинээр бэлтгэсэн амтат халуун хоол, өдөр тутмын өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнээс сонголт хийн худалдан авах, автобусны картаа цэнэглэх, ATM ашиглах зэрэг өдөр тутмын хэрэгцээгээ нэг цэгээс хангахаас гадна нэрийн брэндийн “GET” кофе, “HEYROO” брэндийн амттан, хөнгөн зууш болон DELAFFE брэндийн мөстэй ундааг жилийн аль ч өдөр 24 цагийн турш зөвхөн “CU” сүлжээ дэлгүүрээс худалдан авч үйлчлүүлэх боломжтойгоороо давуу талтай.

Хэрэглэгчиддээ хамгийн ойр байрших зорилгоор Улаанбаатар хотын хөл хөдөлгөөнтэй цэгүүд болох UBH центрийн 1-р давхарт, Монголын урчуудын эвлэлийн Б корпус, МУИС-ийн 2-р байрны урд, 4-р хорооллын Гурван билэг дэлгүүрт болон Peace Mall дэлгүүрийн зүүн талд эхний салбаруудаа нээсэн ба ирэх 7 хоногт мөн Шангри-Ла төвийн 1-р давхарт 6 дахь салбараа нээх ба цаашдаа илүү олон салбар дэлгүүрээр хэрэглэгчиддээ улам ойртож үйлчилэхээр ажиллаж байгаа юм байна.

Зөвхөн конвениенс дэлгүүрийн үйлчилгээг үзүүлээд зогсохгүй, Улаанбаатар хотын ая тух, аюулгүй байдлыг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулах зорилгоор шөнийн цагаар тухайн салбар дэлгүүрийн бүсэд гэрэлтүүлгийг нэмж, биечилсэн харуул хамгаалалтыг байнга ажиллуулж байгаа ба Улаанбаатар хотын оршин суугч та шөнийн цагаар аюулд өртөж, тусламж хэрэгтэй болсон тохиолдолд өөртөө хамгийн ойр байрлах “CU” сүлжээ дэлгүүрт очиж биечилсэн хамгаалалт, тусламж авч болно.

“Сэнтрал Экспресс Си Ви Эс” ХХК -нь ойрын 5 жилийн хугацаанд нийт 4000-5000 ажлын байрыг шинээр бий болгож, ажил эрхлэлт, татвар бүрдүүлэлтэд хувь нэмрээ оруулахаар зорьж байгаа тухайгаа компанийн удирдлагууд нээлтийн үйл ажиллагааны үеэр онцоллоо.

http://cumongol.mn/

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.