Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/27-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөд Солонгосын 1,000 орчим иргэн BMW-г шалгуулахаар АНУ, Германы засгийн газарт ханджээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 8 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Солонгосын 1,000 орчим иргэн өнөөдөр BMW үйлдвэрлэгчийн согогтой автомашиныг мөрдөн шалгуулах талаар АНУ, Германы засгийн газарт хандаж захидал бичсэнээ мэдээлжээ.

Энэ онд Өмнөд Солонгост нийтдээ 40 орчим автомашины хөдөлгүүрт гал гарч, шатсаны ихэнх нь 520d загварын дизель хөдөлгүүртэй седан машин байсан юм.

BMW компани галын шалтгааныг Exhaust Gas Recirculation (EGR) болон хөргүүрийн гэмтэл, согогоос үүдэлтэй гэж тайлбарлаад байгаа.

Одоо тус компани Өмнөд Солонгосын зах зээлээс 106,000 орчим машиныг засварлахаар буцаан дуудаад байна.

Тэгвэл өнөөдөр BMW эзэмшигч иргэд АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампад хандаж, Хойд Америкийн хэрэглэгчдийг болзошгүй эрсдлээс хамгаалахын тулд BMW-ийн үйлдвэрлэлд шалгалт оруулах хүсэлт тавьжээ.

Уг захидлыг бичихэд Өмнөд Солонгосын BMW автомашин эзэмшигч 1,000 орчим иргэн нэгдсэн байна.

Тэд бас шатсан машинаа судлуулахаар илгээхэд бэлэн байгаагаа илэрхийлжээ. Өнөөдөр тэд өөрийн улс дахь Германы элчин сайдтай уулзаж, канцлерь Ангела Меркельд өгөх захидлыг мөн гардуулсан байна.

 

Эх сурвалж: Yonhap News