Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/27-НД НИЙТЛЭГДСЭН

УДЭТ-ын уран бүтээлчид Намар цагийн аялан тоглолтоо Баянхонгор, Өвөрхангай аймагт хийнэ

ikon.mn
2018 оны 8 сарын 27
iKon.MN
Зураг зураг

“Улсын Драмын Эрдмийн Театрын Өдрүүд” аялан тоглолтыг 21-н аймгийн Засаг даргын тамгын газар, театр чуулгуудтай  хамтран  амжилттай зохион байгуулж орон нутгийн  иргэдийн талархлыг хүлээсээр байгаа билээ.

Ууган театрын уран бүтээлчид 2018 оны Намар цагийн аялан тоглолтоо  2018 оны 9 дүгээр сарын 12-17-ны өдрүүдэд Баянхонгор, Өвөрхангай аймагт зохион байгуулахаар болжээ. 

Тодруулбал,

  • 2018 оны 09-р сарын 12, 13,14-ны өдрүүдэд Баянхонгор аймагт,
  • 09 сарын 15, 16,17-нд Өвөрхангай аймагт тус тус зохион явуулахаар бэлтгэл ажлаа хангаж байна.

Аялан тоглолтын хөтөлбөрт:

  • Э.Оюун зохиол, Н.Наранбаатрын найруулга “БИ ЭНДЭЭС ЯВАХГҮЙ” драмын жүжиг 
  • СГЗ Ш.Гүрбазарын зохиол  “НАДААР ТОГЛОСОН ХАЙР” уянгын драмын жүжиг 
  • Рей Куни . Ж.Чэпмен “ЭЦСИЙН ЗОГСООЛ ЗӨВХӨН ЧИ” инээдмийн жүжиг
  • С.Михалков “БАРДАМ ТУУЛАЙ” хүүхдийн жүжгүүдийг тус тус толилуулах юм. 

Аймгийн иргэд  хөдөлмөрчид, хүүхэд залууст зориулан шилдэг сор бүтээлүүдийн дээжсээ бүх насны үзэгчдэд 50% хөнгөлөлттэй үнээр үзүүлж, уран бүтээлчдийн уулзалтыг нутгийн иргэд хөдөлмөрчидтэй хийж, төв хөдөөгийн мэргэжлийн урлагийн байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэхийн  зэрэгцээ тухайн аймгаас төрөн гарсан театрын урлагийн алдар цолтой ахмад уран бүтээлчдэд хүндэтгэл үзүүлж, тэдний бүтээл туурвилийг  таниулан сурталчилж,  нутгийн зон олонтой нь уулзан золгуулах зэрэг олон талт ажлуудыг зохион байгуулж ирсэн юм.

Аялан тоглолтын  бүрэлдэхүүнд театрын удирдлага,  ахмад, дунд, залуу үеийн төлөөлөл болсон манай шилдэг  жүжигчид, арын алба нийлсэн нийт 40- 50 гаруй  уран бүтээлчид тухайн нэг аймагт оролцдог. 

Хөтөлбөрт нас насны үзэгчдэд зориулсан  үндэсний түүхэн болон сонгодог, орчин үеийн,  хүүхдийн зэрэг бүхий л төрөл  жанрын бүтээлүүдээ толилуулдаг. 

Баянхонгор, Өвөрхангай  аймгийн хүндэт үзэгч та бүхнийг театрын урлагаар амьсгалж өөрийн оюундаа хөрөнгө оруулалт хийхийг  урьж  байна.

Театрын урлагийг эрхэмлэн дээдлэгч оюунлаг Монгол хүн танд зориулав

 

 

Эх сурвалж: Улсын Драмын Эрдмийн Театр