Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/27-НД НИЙТЛЭГДСЭН

МУИС-ийн эрх бүхий албан тушаалтнуудад АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэжээ

С.Бадрал, iKon.mn
2018 оны 8 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын Их Сургуулийн эрх бүхий албан тушаалтнуудад Авлигатай тэмцэх газраас эрүү үүсгэжээ.

Тэднийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж санхүүгийн дүрэм, журам зөрчиж цалин урамшуулал олгосон, гадаад томилолт, сургалтын төлбөр зардлыг үндэслэлгүйгээр гаргаж өөртөө болон бусдад давуу байдал олгосон байж болзошгүй хэмээн шалгаж байгаа юм байна.

Дашрамд дуулгахад, өнгөрсөн долоо хоногийн Баасан гарагт МУИС-ийн оюутнууд сургалтын төлбөр нэмэгдэж байгааг эсэргүүцэн жагсаал зохион байгуулсан юм.