Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/24-НД НИЙТЛЭГДСЭН

Цахим элсэлтээр сонгогдсон хүүхдийг цэцэрлэг дээр нь очиж баталгаажуулан бүртгүүлнэ

С.Бадрал, iKon.mn
2018 оны 8 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт орохоор бүртгүүлсэн хүүхдүүдийн цахим элсэлт өнөөдөр 09:00 цагт зохион байгуулагдлаа.

Цахимаар хүүхдээ бүртгүүлсэн иргэдийн гар утсанд "Цэцэрлэгийн цахим элсэлтийн сонгон шалгаруулалтад ... дугаартай таны хүүхэд сонгогдсон тул ...-р цэцэрлэг дээр очиж бүртгэлээ баталгаажуулна уу" эсвэл "Цэцэрлэгийн цахим элсэлтийн сонгон шалгаруулалтад ... бүртгэлийн дугаартай хүүхэд сонгогдсонгүй" гэсэн зурвас ирж байгаа юм.

Хэрэв таны хүүхэд сонгогдсон бол баталгаажуулалтаа цэцэрлэг дээр нь очиж хийх юм байна. Ингэхдээ дараах материалыг бүрдүүлнэ.

  • Хүүхдийн төрсний гэрчилгээ эх хувь, хуулбар
  • Хорооны тодорхойлолт /эх хувиараа/
  • Эцэг эхийн иргэний үнэмлэхийн эх хувь, хуулбар
  • Хүүхдийн цээж зураг 2%.

Мөн цэцэрлэгийн хүүхдүүдийн нэг жилийн хэрэглэгдэхүүнийг бэлтгэх аж. /2013 онд батлагдсан уг жагсаалт өөрчлөгдөөгүйг НБГ-аас мэдээллээ/