Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/23-НД НИЙТЛЭГДСЭН

Хүүхэд хулгайлсан “Б” гэгчийг 30 хоног цагдан хорихоор болжээ

С.Бадрал, iKon.mn
2018 оны 8 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Дархан-Уул аймгаас 5 настай охиныг хулгайлан Улаанбаатарт авч ирсэн иргэн “Б”-г дахин гэмт хэрэг, зөрчилд холбогдож болзошгүй гэх үндэслэлээр 30 хоног цагдан хорьж, таслан сэргийлэх арга хэмжээ авчээ.

Тухайн иргэнийг сэтгэцийн өөрчлөлттэй байж болзошгүй гэх мэдээлэл тараад байгаа энэ үед цагдаагийн байгууллагаас "Хүнийг гадна үзэмж, хэлж ярьж байгаа байдал мөн хийж буй үйлдлийг нь шууд хараад сэтгэцийн эмгэгтэй гэж үзэж болохгүй. Шаардлагатай тохиолдолд СЭМҮТ шинжээч томилж хэрэг хариуцах чадвартай эсэхийг тогтооно. 

Эрүүл саруул бол хуулийн дагуу хариуцлага хүлээнэ. Харин шинжээчийн дүгнэлтээр сэтгэцийн эмгэгтэй нь тогтоогдвол хуульд заасны дагуу эмнэлгийн албадлагын арга хэмжээ авна.

Мөрдөн шалгах ажиллагаа процессын дагуу үргэлжилж байна" гэсэн тайлбар өглөө.