Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/23-НД НИЙТЛЭГДСЭН

Чингисийн өргөн чөлөөнөөс Энхтайваны өргөн чөлөө хүртэлх авто замын заадсыг засварлаж дуусжээ

www.ulaanbaatar.mn
2018 оны 8 сарын 23
ulaanbaatar.mn
Зураг зураг

“Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ нь авто замын нөхөөс, ан цав хагарлыг засварлах ажлын хүрээнд Чингисийн өргөн чөлөө, Энхтайвны өргөн чөлөөний 17,000 м2 ан цав, заадсыг гэрээт хугацаандаа бүрэн засварлажээ. Тус газар нь авто замын ан цавыг мастикаар хоёр дахь жилдээ засварлаж байгаа юм.

Өмнөх жилүүдэд заадас засварлах ажилд битум хэрэглэдэг байсан юм. Битумын дэгдэмхий элементүүд засварын ажил гүйцэтгэсний дараа агаарт их хэмжээгээр дэгдэж ууршин агаарын бохирдол үүсгэдэг байжээ. Агаарын температур нэмэгдэн хэт халалт үүсэхэд битум уярч, тээврийн хэрэгслийн дугуйнд наалдан засварын ажлыг үр дүнгүй болгох, зорчих хэсгийг бохирдуулах, замын хэвтээ тэмдэглэгээг хар болгох зэрэг дутагдалтай талууд их байсан.

Нөгөөтэйгүүр ан цавд битум цутгасны дараа эрдэс нунтгийн хольцтой элсэн хучилт хийх шаардлагатай байдаг бөгөөд хотын авто замын хөдөлгөөний ачааллаас шалтгаалж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нээсний дараа дугуйны эргэлтийн цохилтын нөлөөллөөр гудамж замаар элс тарж, орчныг бохирдуулдаг байсан. Битум нь суналтын бат бэх чанар муу учир өвлийн улиралд тасарч, эвдэрдэг зэрэг олон дутагдал байсан учир шинэлэг, үр ашигтай технологиудыг судласны дүнд 2017 оноос эхлэн мастикыг туршиж, үйл ажиллагаандаа ашигладаг болоод байна.

 

Мастик нь газрын тосны битум, резин, бусад химийн нэмэлт элментүүдийн нэгдэл бөгөөд халуун хүйтэнд буюу температурын нөлөөлөлд сайн ажилладаг суналт, агшилт сайтай төдийгүй хасах 10-40 градусын хүйтэнг тэсвэрлэх чадвартай сүүлийн үеийн шинэ технологийн бүтээгдэхүүн юм. Энэ онд авто замын ан цав, хагарлыг мастикаар гүйцэтгэхдээ механикжсан төхөөрөмж ашиглах нь давуу талтай юм. Зориулалтын төхөөрөмж ашиглан ажил гүйцэтгэснээр +180С хүртэл халсан халуун мастиктай ажиллаж байгаа ажилтнуудын аюулгүй байдлыг бүрэн хангахаас гадна хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлж байна гэж “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-аас мэдээллээ.