Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/23-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол иргэд каннабисын охь байж болзошгүй бодис хууль бусаар хил нэвтрүүлснийг илрүүлжээ

Т.Саран, iKon.mn
2018 оны 8 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Гаалийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газартай хамтран ажиллаж, харилцан мэдээлэл солилцсоны үр дүнд Монгол Улсын нэр бүхий иргэд АНУ-аас "Hash oil” буюу каннабисын охь байж болзошгүй мансууруулах бодис улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн үйлдлийг илрүүлжээ.

Уг бодисыг гоо сайхны бүтээгдэхүүнээр халхавчлан нууж, карго илгээмжээр улсын хил нэвтрүүлсэн гэмт этгээдүүдийг энэ сарын 17-ны өдөр саатуулж, харьяаллын дагуу хуулийн байгууллага шалгаж байгаа юм байна. 

 

Эх сурвалж: Гаалийн ерөнхий газар