2020/08/12
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,847.44₮
B30
УЛААНБААТАР
22°
|
12°
B30
УЛААНБААТАР
24°
|
11°
B30
УЛААНБААТАР
26°
|
12°
01:00
S26
12°
02:00
S26
12°
03:00
S26
11°
04:00
S26
11°
05:00
S26
11°
06:00
S26
11°
07:00
S26
12°
08:00
S26
13°
09:00
S26
14°
10:00
S26
16°
11:00
S26
18°
12:00
S26
19°
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/08/23 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Залуучуудад хөнгөлөлттэй үнээр үйлчлэх фитнес төвийн тоо нэмэгдлээ

ikon.mn
2018 оны 8 сарын 23
iKon.MN
Зураг

Монгол Улсын залуучуудын өдрийг тохиолдуулан нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, СХД-ийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс болон Залуучуудын хөгжлийн төвтэй хамтран тус дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг “Баян-Оргил”, “Бумба-Од” фитнесс клубүүдийг “Залуучуудын хөгжлийг дэмжигч байгууллага”-аар тодруулан, батламж олгов.

Тус фитнесс клубүүд нь нийслэлийн залуучуудад ажлын өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд 30-50 хувь хүртэл хөнгөлөлттэй үнээр үйлчлэх юм.

Ингэснээр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, “Нийслэлийн залуучууд” дэд хөтөлбөрийн  “Залуучуудын амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх хөгжлийн орчин, үйлчилгээг шинээр нэвтрүүлж, хүртээмжийг нэмэгдүүлэх” зорилтын хүрээнд залуучуудыг биеийн тамир спортоор хичээллэхийг дэмжих, иргэдийг хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх, эрүүл амьдарлын дадлыг хэвшүүлэх зорилгоор нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас санаачлан, хэрэгжүүлж буй залуучуудад хөнгөлөлттэй үйлчлэх фитнесс клубүүдийн тоо хоёроор нэмэгдэж, 22 боллоо гэж нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээлэв.

x