Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/23-НД НИЙТЛЭГДСЭН

"УИХ-ын даргын зөвлөлөөс АТГ-ын даргыг солих асуудлыг ХЗБХ-гоор хэлэлцүүлэх шийдвэр гаргасан"

Г.Номин, iKon.mn
2018 оны 8 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Авлигатай Тэмцэх Газрын удирдлагыг солих талаар Ерөнхийлөгч саналыг хэлэлцэх Хууль зүйн байнгын хорооны хуралдаан ирц бүрдээгүйн улмаас дахин хойшиллоо. 

Байнгын хорооны ирц яагаад бүрдэхгүй байгаа болон ямар асуудлууд хэлэлцэхийг тус байнгын хорооны дарга Ш.Раднаасэдээс тодрууллаа.

- Байнгын хорооны ирц  өчигдөр бараг бүрдсэн гэж байсан яагаад дахин хойшлуулсан юм бэ?

- Долоодугаар сарын 20-ноос хойш Байнгын хороог хуралдуулахаар нийт 10 удаа ирц авсан. Тухай бүрт солигдож, холигдоод 4-5 гишүүн л байгаад байсан. Өчигдөр ирц хамгийн өндөр буюу 11 гишүүн хотод байсан. Ирц хүрэх боломжтой байсан ч  2, 3 гишүүн тодорхой шалтгааны улмаас ирээгүй. Нэмээд өнөөдөр 2, 3 гишүүн тойрог руугаа явсан байна. Ингээд ирц бүрдэх ямар ч боломжгүй болчихлоо. 

Өнөөдрийн байдлаар манай Байнгын хороонд харьяалагддаг таван гишүүн гадаад томилолттой, дөрвөн гишүүн тойрогтоо ажиллаж байна. 

- Дараагийн хуралдааныг хэзээ зарлах боломжтой вэ. Та ирцээ бүрдүүлэх үүрэгтэй юу?

Ээлжит бус чуулган зарлах эсэх нь УИХ-ын даргын бүрэн эрх.

- Гишүүд Улаанбаатарт ирсэн тохиолдолд хуралдааныг зарлахад болохгүй зүйл байхгүй. Байнгын хорооны хуралдаа ирж, оролцох нь гишүүдийн үүрэг. Түүнээс биш гишүүдийг энд байлгаж, хуралд оролцуулах нь миний үүрэг биш. 

- Хууль зүйн байнгын хороо хуралдаж Ерөнхийлөгчөөс ирсэн АТГ-ын удирдлагыг солих асуудлыг хэлэлцэнэ гээд байгаа. Харин Л.Оюун-Эрдэнэ гишүүн мэдээлэл хийхдээ УИХ-ын дарга ХЗБХ-гоор ээлжит бус чуулганы асуудлыг оруулах тухай албан бичиг өгсөн гээд байгаа. Энэ асуудлыг ХЗБХ хэлэлцэх үү?

- Ээлжит бус чуулган хуралдуулах эсэх асуудлыг ХЗБХ шийдэхгүй. Ээлжит бус чуулган зарлахдаа эхлэх болон дуусах хугацаа, хэлэлцэх асуудлыг урьдчилан товлодог. Түүнээс биш 26 гишүүн гарын үсэг зураад өглөө гээд зарлаад явчихаж болохгүй нэг хуулийг хэрэгжүүлж байна гээд нөгөө хуулийг зөрчиж болохгүй. Ээлжит бус чуулган зарлах эсэх нь УИХ-ын даргын бүрэн эрх. Үүнийг ХЗБХ шийдэхгүй. Ээлжит бус чуулган зарлах уу, үгүй юу гэдэг дээр манай байнгын хороо дүгнэлт өгөх эрхгүй. 

Прокуророос 60 тэрбумын асуудлаар нээлттэй сонсгол хийх боломжгүй гэсэн хариу өгсөн.

Ерөнхийлөгч болон УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнээс АТГ-ын дарга Х.Энхжаргал гэдэг хүнийг солих, өөрчлөх ёстой гэсэн шаардлагыг УИХ-ын даргад тавьсан. Үүний дагуу УИХ-ын даргын зөвлөл хуралдаад энэ асуудлыг байнгын хороогоор хэлэлцээд эрх зүйн үндэслэл байна гэвэл чуулганы нэгдсэн хуралдаанаар ярьж болох юм гэсэн шийдвэр гарсан. Тэр хүрээнд долоодугаар сарын 20-ноос хойш ХЗБХ хуралдах оролдлого хийж байна.

- 60 тэрбумын хэргээр нээлттэй сонсгол явуулах асуудлыг ХЗБХ-оор оруулж хэлэлцүүлнэ гээд байгаа. Энэ тухайд?

- 60 тэрбумын тухайд нэг Байнгын хороо санаачлаад нээлттэй сонсгол хийчихдэг юм биш. Энэ бол тусдаа хуультай. УИХ-ын дэгийн тухай хуульд бүтэн бүлэг мөн Нээлттэй сонсгол явуулах тухай хууль бий. Хуулийнхаа дагуу тухайн хууль тогтоомжийн хэрэгжилт болон байгууллага үйл ажиллагаатай холбоотойгоор тухайн байгууллагыг оролцуулах үүднээс санал гомдлыг нь авдаг. Тийм учраас энэ асуудлаар Улсын ерөнхий прокурор руу бичиг явуулсан. Тэднийхээс "Бид тухайлсан тодорхой хэргийн асуудлаар сонсгол хийх боломжгүй" гэсэн хариу ирүүлснийг тэр өдөрт нь Л.Оюун-Эрдэнэ гишүүнд өгсөн.