Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/22-НД НИЙТЛЭГДСЭН

Азийн наадмаас манай тамирчид дахин алт, мөнгөн медаль хүртлээ

О.Булган, iKon.mn
2018 оны 8 сарын 22
iKon.MN
Зураг зураг

"Жакарта-Палембанг 2018" Азийн наадмаас ОУХМ Г.Нандинзаяа эмэгтэйчүүдийн бууны 50 метрийн гурван байршилт төрөлд 458.8 оноогоор дээд амжилтыг тогтоож алтан медаль хүртлээ. Мөн тус төрөлд "Инчеон 2014" Азийн зуны спортын XVII наадмаас алтан медаль хүртэж байсан ОУХМ Ч.Нарантуяа 451.4 оноогоор мөнгөн медаль хүртэж, манай улс хос медальтай болоод байна.