Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/22-НД НИЙТЛЭГДСЭН

Сайншанд салхин парк Монгол Улсын нэгдсэн цахилгаан шугам сүлжээнд холбогдоход бэлэн болжээ

С.Бадрал, iKon.mn
2018 оны 8 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Сайншанд салхин паркийн эрчим хүчний дэд станц болон 25 ширхэг салхин турбин генераторуудыг суурилуулах ажил өчигдөр дуусжээ. 

Барилгын ажлын гүйцэтгэлийн явцад 670,000 хүн цаг аваар осолгүйгээр ажилласныг тус компаниас мэдэгдлээ

120 сая ам долларын хөрөнгө оруулалттай 55 МВт-ын хүчин чадал бүхий салхин цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажлыг 2017 оны наймдугаар сард эхлүүлж байсан юм.

Сайншанд салхин парк нь Дорноговь аймгийн Сайншанд сумаас зүүн урагш 15 км-т байрладаг бөгөөд 100,000 айл өрхийг цахилгаанаар хангахүйц эрчим хүч үйлдвэрлэх юм. 

Салхин паркийн барилга угсралтын ажил дуусгавар болсноор цахилгааны холболтыг Монгол Улсын нэгдсэн цахилгаан шугам сүлжээнд холбох юм.

Ойрын өдрүүдэд Сайншанд Салхин Парк ХХК нь ЭХЯ, СЭХҮТ, ДҮТ, ЦДҮС-тай хамтран ажиллаж, тавигдсан бүх шаардлага, стандартуудыг хангах ажлуудыг хийхээр төлөвлөжээ.

Техникийн комисс ажилласны дараа энэ оны 9 дүгээр сараас эхлэн сүлжээнд холбох ажлыг хийх аж. Энэхүү холболт нь Монгол Улсын цахилгаан эрчим хүчний системд 9 болон 10 дугаар сард шат дараалалтай эрчим хүч нийлүүлэх боломжийг бүрдүүлнэ.

2018 оны 10 дугаар сарын сүүлээр цахилгаан станцыг ашиглалтад оруулж, эрчим хүч үйлдвэрлэж эхлүүлэх юм байна.

Сайншанд салхин парк 26 жилийн турш тасралтгүй эрчим хүч үйлдвэрлэх юм.