Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/22-НД НИЙТЛЭГДСЭН

ХААН Банк Euromoney сэтгүүлийн “2018 оны Монгол улсын шилдэг банк” шагналыг хүртлээ

СУРТАЛЧИЛГАА
2018 оны 8 сарын 22
Сурталчилгаа
Зураг зураг

Euromoney сэтгүүлээс 2018 оны дэлхийн банк санхүүгийн салбарын шилдгүүдийг зарлаж, ХААН Банкыг “Монгол улсын шилдэг банк”-аар шалгарууллаа.

Банк санхүүгийн салбарын өндөр зэрэглэлийн шинжээчид болон мэргэшсэн баг бүхий Euromoney  сэтгүүлээс жил бүр улс орнуудын банкуудын зах зээлд нэвтрүүлсэн бүтээгдэхүүн, санхүүгийн тогтвортой байдал, шинэлэг үйлчилгээ, компанийн нийгмийн хариуцлага, олон сувгаар үйлчилгээ хүргэж буй байдал зэрэг үзүүлэлтэд үндэслэн шилдэг банкуудыг шалгаруулж, шагнал олгодог. ХААН Банк нь дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн энэхүү шагналыг 9 дэх удаагаа хүртсэн Монголын цорын ганц банк болж, салбартаа тэргүүлэгч байр сууриа бататгалаа.

Euromoney сэтгүүлээс ХААН Банкыг 2018 оны Монгол улсын шилдэг банкаар шалгаруулсан үндэслэлээ “Монгол Улсын эдийн засаг 2016 оны хүндхэн нөхцөл байдлаас гарч, улмаар 2017 онд Монголын арилжааны банкуудын үйл ажиллагаа сайжирч эхэлсэн юм.  Ялангуяа ХААН Банк нь бусад банкуудаас илүү сайн ажиллаж, 2018 оны 1-р сар гэхэд олон улсын Moody’s агентлагаас ХААН Банкны зээлжих зэрэглэлийг өсгөсөн билээ.  Банкны I  зэрэглэлийн өөрийн хөрөнгийн харьцаа 22%,  өөрийн хөрөнгийн өгөөж 18.29% хүртэл өсөж, үр ашгийн харьцаа 45%-иас бага болж буурсан бол нийт активын хэмжээ 7 их наяд төгрөгт /2.87 сая доллар/ хүрсэн нь Монголын банк санхүүгийн салбарт байгаагүй  үзүүлэлт юм.” хэмээн тайлбарласан байна. 

Сүүлийн хэдэн  жилд ХААН Банкны зүгээс цахим банкны шинэчлэл  болон хялбар төлбөрийн шийдлийг бий болгоход онцгой анхаарч ирсэн нь  харилцагчдад хүргэх банкны үйлчилгээг түргэн шуурхай болгосон. ХААН банкны бүрдүүлсэн ATM, карт уншигч ПОС машин, картаар үйлчлэгч байгууллагын хамгийн өргөн сүлжээ болон  цахим банкны үйлчилгээгээр тэргүүлэгч байр суурийн тухай Euromoney сэтгүүл онцлон “ХААН Банк нь цахим банкны үйлчилгээгээр Монголд улсад тэргүүлэгч  төдийгүй нийт улс даяар хийгдэж буй бэлэн бус гүйлгээний  65%-ийг дангаар гүйцэтгэж байгаа юм. Мөн  ХААН Банкны “Ухаалаг банк” аппликейшнээр  бүх төрлийн хэрэглээний төлбөрийг төлөх боломж бүрдсэн байна.”гэж дурджээ. 

ХААН Банк 2018 онд үндэсний болон олон улсын нийт 6 шагнал хүртсэн нь санхүүгийн тогтвортой байдал, цахим банкны амжилт, байгууллагын нийгмийн хариуцлага болон бусад бизнесийн өсөлтөөрөө тэргүүлж буйг харуулж байна. Тэдгээр шагналуудыг дурдвал:

  • Asiamoney сэтгүүлээс “Монгол улсын Шилдэг Банк”, “Шилдэг Цахим Банк” хос шагнал
  • FinanceAsia сэтгүүлээс “Монгол Улсын Шилдэг Банк”
  • Global Finance сэтгүүлээс “Монгол Улсын Шилдэг Цахим Банк”
  • МҮХАҮТ болон  Монгол Улсын Засгийн Газраас  шалгаруулдаг ТОП 100 ААН-ийн 4-т эрэмбэлэгдсэн 
  • Европын Сэргээн босголт  хөгжлийн банкнаас “Хамгийн идэвхтэй аккредитив нээгч банк”
  • Euromoney сэтгүүлээс “Монгол Улсын Шилдэг Банк” зэрэг болно. 

Euromoney сэтгүүлийн тухай 

Euromoney сэтгүүл нь 50 жилийн турш олон улсын банк, санхүүгийн салбарын мэдээ, мэдээллийг шинжлэн тоймлон хүргэж буй мэргэжлийн сэтгүүл юм. Уг сэтгүүл нь 1992 оноос эхлэн дэлхийн банк, санхүүгийн шилдгүүдийг шалгаруулж ирсэн уламжлалтай. Энэ жил буюу 2018 оны шалгаруулалтад Euromoney сэтгүүл дэлхийн улс орнуудын 1,500 гаруй банкуудаас материал үзүүлэлт хүлээн авч, 100 улсын шилдэг банк, 50 бүс нутгийн шилдэг, 20 дэлхийн шилдгийг шалгаруулсан байна. 

ХААН Банкны тухай 

ХААН Банк нь Монгол орон даяар 537 салбар, нэгжийн 5,800 гаруй ажилтнаараа дамжуулан 2.4 сая гаруй харилцагч иргэн, 1.7 сая карт эзэмшигч, 53 мянга орчим харилцагч байгууллагад банк санхүүгийн иж бүрэн үйлчилгээг үзүүлдэг. 

ХААН Банкнаас олон улсын банкны жишигт нийцсэн технологийн дэвшилд суурилсан  бүтээгдэхүүн үйлчилгээг хөгжүүлэх чиглэлд онцгой анхаарч хөрөнгө оруулалт хийсний дүнд олон тооны шинэлэг цахим банк болон картын бүтээгдэхүүн үйлчилгээг амжилттай нэвтрүүлэн амьдралдаа их, банкинд бага цаг зарцуулах боломжийг харилцагчиддаа олгож байна.

Мөн орон даяар байрлах 130 гаруй Экспресс банк, 1,100  гаруй АТМ, 4,500 гаруй КҮБ (Картаар Үйлчлэгч Байгууллага), 6,100 гаруй карт уншигч ПОС машинтай Монгол улс дахь цахим банкны хамгийн өргөн сүлжээг бүрдүүлээд байна. 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.