2019/12/07
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,721.72₮
B30
УЛААНБААТАР
-6°
|
-18°
B30
УЛААНБААТАР
-7°
|
-16°
B30
УЛААНБААТАР
-10°
|
-17°
05:00
S31
-16°
06:00
S31
-16°
07:00
S31
-17°
08:00
S31
-16°
09:00
S32
-16°
10:00
S32
-14°
11:00
S32
-13°
12:00
S32
-11°
13:00
S32
-9°
14:00
S32
-6°
15:00
S32
-7°
16:00
S32
-9°
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/08/22 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Жүжигчин Асиа Аргенто бусдад бэлгийн дарамт үзүүлсэн гэх дуулианыг няцаалаа

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 8 сарын 22
iKon.MN
Аргенто, Бурдайн нар

Саяхан Италийн жүжигчин эмэгтэй Асиа Аргентог 17 настай залууд бэлгийн дарамт үзүүлсэн, үүнийхээ төлөө шүүхдүүлж, их хэмжээний мөнгө төлсөн гэх мэдээлэл хэвлэлээр цацагдсан билээ.

Нью Йорк Таймс сонинд анх гарсан нийтлэлд жүжигчин эмэгтэй 2013 онд Калифорнийн нэгэн зочид буудалд тухайн үед 17 настай байсан жүжигчин Жимми Беннеттэй унтсан гэх баримтыг дэлгэсэн юм.

Мөн үүнийхээ төлөө шүүхийн хаалга татсан Аргенто Беннетэд $380,00-ыг өнгөрсөн оны аравдугаар сард төлснийг олж мэдээлжээ.

Тэгвэл жүжигчин эмэгтэй энэхүү мэдээллийг няцаасан байна. Тэр “Ямар ч үндэслэлгүй мэдээлэл цацагдсаныг олж үзээд би гүн цочролд орсон. Би Беннеттэй хэзээ ч дотно харилцаатай байгаагүй” гэж мэдэгдэлдээ бичжээ.

Тэд зөвхөн найз нөхрийн харилцаатай байсан гэнэ. Гэвч аравдугаар сард Аргентог продюсер Харви Уэйнштэйний бэлгийн дарамтын түүхийг дэлгэх үед Беннет гэнэт өөрийнх нь эсрэг мөн ижил дуулиан дэгдээнэ гэж сүрдүүлжээ.

 
Жимми Беннет

Тухайн үед 22 настай жүжигчин залуу санхүүгийн гүн хямралд ороод байсан нь үүнд нөлөөлсөн гэнэ. Ингээд Аргентогийн найз, оддын тогооч гэгддэг талийгаач Антони Бурдайн элдэв хэл ам дэгдэхээс болгоомжилж, уг мөнгийг Беннетэд төлсөн гэжээ.

Бурдайн өнгөрсөн зургаадугаар сард 61 насандаа нас барсан юм.

“Беннет миний найз залууг Антони Бурдайн гэдгийг, түүнийг их баян, нэр төртэй хүн гэдгийг мэддэг байсан. Антони тохиролцох санал тавьсан нь Беннетийн хүсэж байсан зүйл байв” гэж Аргенто ярьжээ.

Тэр цааш нь ярихдаа “Бид Беннетийг өрөвдөж,  мөнгөний асуудлыг нь шийдэхэд туслахаар болсон. Үүнийхээ төлөө Беннеттэй дахин бидний амьдралд гай болохгүй байхаар Антони тохиролцсон юм” гэсэн байна.

Дээрх дуулианы улмаас Лос Анжелесын цагдаагийн газар Беннеттэй холбоотой хэргийг шалгахаар болсон байна.

Нэрт продюсер Харви Уэйнштэйнд хүчиндүүлж байсан түүхээ дэлгэснээр Аргенто нь дэлхий нийтийг хамарсан #MeToo хөдөлгөөнийг эхлүүлэгчдийн нэг болсон юм.

 

Эх сурвалж: The Guardian

 

x