Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/22-НД НИЙТЛЭГДСЭН

“Genghis Khan and the making of the modern world” бүтээлийг Вьетнам хэлээр гаргажээ

ikon.mn
2018 оны 8 сарын 22
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын зохиолч Жак Уэтерфордын “Genghis Khan and the making of the modern world” бүтээлийг Вьетнамын зохиолч, орчуулагч Во Фуонг Линь /Vo Phuong Linh/ орчуулж нийтийн хүртээл болгожээ.

БНСВУ-д суугаа ЭСЯ Ханой хот дахь дипломат корпус болон Вьетнамын номын клубуудтэй тухайлбал, Omega Book JSC хэвлэлийн компанитай нягт хамтын ажиллагаа тогтоон ажилладаг байна. Уг үйлдвэрт номыг хэвлэжээ.

Энэхүү бүтээл Вьетнам хэлнээ орчуулагдан гарч байгаа нь манай улсын түүх, соёлыг суугаа орны ард түмэнд сурталчлан таниулахад үнэтэй хувь нэмэр оруулсан үйл явдал болж байгаа юм.

ЭСЯ-наас Вьетнамын номын клубуудтэй харилцан ном солилцох, номын өдөрлөг зохион байгуулдаг аж.

 

Эх сурвалж: ГХЯ