Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/22-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: УИХ-ын 62 дугаар тогтоол Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хэлэлцэнэ

С.Бадрал, iKon.mn
2018 оны 8 сарын 22
iKon.MN

ШУА-ийн 303 тоотод

09:00 цагаас “Агаарын чанар, эрүүл мэндийн нөлөөллийн үнэлгээ, цэвэр түлш-үр ашигтай түлшний хэрэглээ” сэдэвт семинар болно. 

ҮХЦ-ийн байранд

09:30 цагаас Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаантай. Хуралдаанаар “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” УИХ-ын 62 дугаар тогтоол Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлыг хэлэлцэнэ.

Нийслэлийн Хэвлэл Мэдээллийн Төвд

10:00 цагаас 2018-2019 оны хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан Нийслэлийн Тээврийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийн талаар мэдээлэл хийнэ. Хуралд Нийслэлийн Тээврийн газар, Улаанбаатар Смарт карт ХХК, Ситибаз консалтинг ХХК-ийн төлөөлөл оролцоно.

MN хэвлэл мэдээллийн төвд

15:00 цагт “БНСУ руу 2018 оны 06 дугаар сарын 05-нд явах гурван сарын групп аялалдаа бүртгэж байна" гэсэн зараар Солонгос улсыг зорих гэсэн 50 хүн нийт 150,000,000 сая төгрөгөө Д.Саран гэх хүнд залилуулсан талаар хохирогч иргэд мэдээлэл хийнэ.

АМГ-ын гадаа

Төв аймгийн Заамар сумын малчид Ашигт малтмал газрын тосны газрын гадаа жагсаж, шаардлага хүргүүлнэ. Заамар сумын нутагт, Туул голын эрэг дээр Эко алтан Заамар компани одоог хүртэл хууль бусаар ажиллаж байгааг тэд эсэргүүцэж байна. Мөн Алт 2 хөтөлбөрийн хүрээнд тус сумын эвдэгдээгүй үлдсэн ганц газарт нь 3900 га талбайд алтны олборлолт хийх эрх олгожээ.