Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/21-НД НИЙТЛЭГДСЭН

Нийслэлийн авто замын хэвтээ тэмдэглэгээг стандартын дагуу хийж байна

С.Бадрал, iKon.mn
2018 оны 8 сарын 21
iKon.MN
Зураг зураг

“Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-ын Үйлдвэрлэлийн алба авто замын хэвтээ тэмдэглэгээний ажлыг өнгөрсөн зургаадугаар сараас гүйцэтгэж эхэлсэн.

Уг ажлын хүрээнд Энхтайваны өргөн чөлөө /Таван шарын төмөр замын гарамны уулзвараас-Ботаникийн нийтийн тээврийн эцсийн буудал хүртэл, /Чингисийн өргөн чөлөө /Төв шуудангийн уулзвараас 120-н аюулгүйн тойрог-Яармагийн гүүр/-ний авто замд нийт 12,626 м2 хэвтээ тэмдэглэгээ хийж гүйцэтгэхээр төлөвлөжээ.

Одоогийн байдлаар 60 гаруй хувь буюу 7,395.45 м2 хэвтээ тэмдэглэгээний ажлыг стандартын дагуу хийсэн байна.

 

Ингэхдээ хуучин тэмдэглэгээг тусгай төхөөрөмжөөр бүрэн арилгаж, шинээр тэмдэглэгээ хийж байгаа нь ажлын явцыг удаашруулахад нөлөөлж байгаа юм. Нийт 2,322.85 м2 хуучин тэмдэглэгээг арилгасан байна. Цаашид тэмдэглэгээний ажлын явцыг түргэсгэж, энэ сард багтаан дуусгах аж.