Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/21-НД НИЙТЛЭГДСЭН

Цөмийн зэвсэгт ашиглаж болох материал алдагдсаныг Малайзын цагдаа эрэн сурвалжилж байна

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 8 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Цацраг идэвхит материал агуулсан хэмжилтийн зориулалттай багаж наймдугаар сарын 10-нд тээвэрлэх замдаа алдагдсаныг Малайзын эрх баригчид эрэн сурвалжилж байна.

Уг багажийг олж авсан этгээд хавь орчиндоо цацраг туяа тархаах, эсвэл террористууд зэвсэг хэлбэрээр ашиглаж болох ажээ. 23 кг жинтэй багажийг Куала Лумпурын ойролцоох Шах Алам хот руу тээвэрлэж явах үеэр алдсан байна.

Багажийг эзэмшигч компанийн хоёр ажилтныг сэжиглэн баривчилсан ч буруутгах хангалттай баримт олдоогүй тул сүүлд сулласан гэнэ. 

Ийм багажинд агуулагддаг цацраг идэвхит материалыг ашиглан бүдүүлэг хийцтэй цөмийн зэвсэг бүтээх боломжтойг НҮБ-ын атомын эрчим хүчний агентлаг анхааруулжээ.

Ингэхдээ цацраг идэвхит материалыг уламжлалт тэсрэх бөмбөгтэй хамт хэрэглэж, цацраг туяаны тархалтыг нэмэгдүүлдэг байна. Хэр өргөн хүрээнд аюул учруулах нь тэсрэх бөмбөгний чадлаас шууд хамаарна.

Алдагдсан багажаар эрчим хүч, дэд бүтцийн байгууламжуудад металлын хагарал, цуурал байгаа эсэхийг шалгадаг ажээ.

 

Эх сурвалж: AFP