Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/21-НД НИЙТЛЭГДСЭН

Хөрөнгө оруулалтын библи

МОНСУДАР
2018 оны 8 сарын 21
Монсудар
Зураг зураг

Дэлхий дахинаа хүлээн зөвшөөрөгдөж “хөрөнгө оруулалтын библи” гэгдэх болсон Бенжамин Граэмийн Ухаалаг хөрөнгө оруулагч ном монгол хэлнээ орчуулагдан гарчээ. Тус номыг Монсудар хэвлэлийн газраас эрхлэн гаргасан бөгөөд орчуулагчаар Э.Амарбаясгалан ажилласан аж. 

Орчуулагч Э.Амарбаясгалан АНУ-ын Индианагийн Их Сургуульд 2005 онд бизнесийн удирдлагын чиглэлээр суралцаж байхдаа академийн гишүүдийн аяллын хүрээнд профессор Смартын хамтаар дэлхийн хамгийн алдартай хөрөнгө оруулагч гэгддэг Уоррен Баффеттай уулзах завшаан тохиожээ. Тус Академийн гишүүд түүний хөрөнгө оруулсан компаниудтай танилцаж, дуртай зоогийн газар нь үдийн зоог барьж өдрийг хамтдаа зугаатай өнгөрөөсөн аж.

Э.Амарбаясгалан: Тэрээр маш энгийн хөгжилтэй хүн байсан бөгөөд улаан лаазтай Кола уунгаа бидэнд хөрөнгө оруулалтын зөвлөгөөг маш хөгжилтэй энгийн аргаар тайлбарлаж байсныг санаж байна. Зөвхөн өөрийнхөө ойлгосон бизнест хөрөнгө оруулдаг ба хэзээ ч Фэйсбүүк, эсвэл Биткойнд мөнгө хийх хүн биш. Түүнийг баян болгосон компани бол хэн ч тоохоо больсон уйтгартай гэмээр даатгалын компани байсан бөгөөд суурь шинжилгээн дээр үндэслэж хийсэн энэ хэлцэл түүнд асар их ашиг, мөн алдар нэрийг авчирсан байдаг. Уоррены хөрөнгө оруулалтын арга барилыг “үнэ цэнийн арга” гэдэг бөгөөд тэрээр үүнийг өөрийн багш, энэ номын зохиолч, Колумбийн Их Сургуулийн профессор асан Бенжамин Граэмээс сурсан гэдэг.  Би мөнгийг ажиглах дуртай. Мөнгө хэрхэн хуримтлагдаж, үржиж өсөж байгаа нь надад цаг ямагт сонин санагддаг. 

Уоррен Баффетт

Дэлхийн алдартай тэрбумтаны нэг Уоррен Баффеттийн хөрөнгийн хэмжээ 2018 оны гуравдугаар сарын байдлаар 100.1 тэрбум доллараар үнэлэгдсэн байна. Энэхүү амжилттай яваа хөрөнгө оруулагч, тэрбумтны багш нь “Ухаалаг хөрөнгө оруулагч” хэмээх уг номын зохиогч Бенжамин Граэм бөгөөд эл ном “хөрөнгө оруулалтын цагаан толгой” хэмээн алдаршсан юм. Замбараагүй, ойлгомжгүй байсан үнэт цаасны шинжилгээнд бүтэц, логик авчирсан энэ ном хэвлэгдээд 40 жил өнгөрсөн атал уг салбарт Бений бүтээл тэргүүлсээр байна. Хөрөнгө оруулалтын салбарт хэвлэлээс гараад хэдхэн сарын дараа няцаагддаг онол элбэг байдаг. Харин Бенийн санаанууд няцаагдах нь бүү хэл, эдийн засгийн шуурга бүрд үр ашиг нь нотлогдож, нийтэд улам илүү хүлээн зөвшөөрөгдөж иржээ. 

“Түүний хамгийн чухал чанар нь өгөөмөр сэтгэл байсан юм. Тэрбээр найз нөхөд, ажлын газрын хамт олон, оюутнууд гээд хэн ч байсан нээлттэй харьцаж, хариу тус хардаггүй өгөөмөр зангаар санал бодол, сэтгэлээ хуваалцдаг байсан юм. Асуудал шийдвэрлэх хэрэгтэй үед түүнээс илүү сайн зөвлөгч байгаагүй. Дэмжлэг хэрэгтэй үед Бен үргэлж дэргэд минь байсан” гэж түүний тухай дурсах нь олон. Уолтер Липпмен бусад хүмүүсийг сүүдэрт нь сууг гэж мод тарьдаг хүмүүсийн тухай бичсэн байдаг. Бенжамин Граэм чухам тийм хүн байсан юм. 

“Ухаалаг хөрөнгө оруулагч” номоос...

Номын тухай дэлгэрэнгүйг: http://www.monsudar.mn/books/view/224/