Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/21-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: 60 тэрбумын асуудлаар М.Энхболд уучлалт гуйсан талаар УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийнэ

ikon.mn
2018 оны 8 сарын 21
iKon.MN

Шангри Ла зочид буудалд

09:00 цагаас Америкийн худалдааны танхимын ээлжит уулзалт болно.

Сүхбаатарын талбайд

09:30 цагт аялагч Ч.Мөнгөндалай Монголдоо иржээ. Тэрээр Монгол орноороо дугуйтай тойрон аялж, Отгонтэнгэр хайрханы оргилд авирч, Хөвсөл нуур руу явган аялж байсан бөгөөд өнгөрсөн сард Монгол Улсынхаа төрийн далбаа Эльбрусийн оргилд хатгаж чадсан юм. 

HUB Инновацийн төвд 

09:00-12:30 цагт бараа бүтээгдэхүүнээ Япон руу экспортлох сонирхолтой аж ахуйн нэгждүүдэд зориулсан  "Япон улсын зах зээлд амжилттай нэвтрэх нь" сэдэвт бага хурал болно. Тус бага хуралд Дэлхийн банкны экспортыг дэмжих төсөл хамтран зохион байгуулна. 

Төрийн ордонд

11:00 цагт 60 тэрбумын асуудлаар М.Энхболд уучлалт гуйсан талаар УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийнэ. 

МБШТ Гандантэгчэнлин хийдийн Жанрайсигийн өмнөх талбайд

11:00 цагт Баян-Өлгий аймгийн байгалийн гамшигт нэрвэгдсэн иргэд, сүсэгтэн олонд МБШТ Гандэнтэгчэнлин хийд болон Буддын сүм хийдүүдээс хандив тусламжийн цуваа хөдөлнө. Тусламжын цуваанд иж бүрэн 10 монгол гэр,  Гандэнтэгчэнлин хийдийн Жасаас гурил, будаа, цай тэргүүтэн хүнс, гэр бүлийн хэрэгцээнд зориулсан хувцасны тусламж багтжээ.

Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд 

11:00 цагт “UB Food Festival” арга хэмжээний талаар  мэдээлэл хийнэ. “UB Food Festival”-ийн хоёр дах өдөр буюу энэ сарын 25-нд нийслэлийн нэрийн “Улаанбаатар шөл” болон “Улаанбаатар хуурга” шалгаруулах анхдугаар тэмцээнийг зохион байгуулна.

“Нархан” асрамжийн газрын урлагийн танхимд

11:00 цагт Кристина Ноблийн Хүүхдийн Сан (КНХС) “Боловсролын Тэтгэлэг Олгох Хөтөлбөр”- өөрөө дамжуулан 46 хүүхдэд 2018-2019 оны хичээлийн жилд 50-100 хувийн буюу 62 сая төгрөгийн боловсролын тэтгэлэг гардуулна.

Үндэсний мэдээллийн төвд

11:30 цагаас Жижиглэн худалдаа эрхлэгчид шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж мэдээлэл хийнэ.

MN мэдээллийн төвд

11:30 цагаас Улс төрийн намууд мэдэгдэл хийнэ.

АШУҮИС дээр

12:00 цагт БСШУС сайд Ц.Цогзолмаа АШУҮИС-ийн 2018-2019 оны хичээлийн жилийн болон өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцана. 

АШУҮИС-ийн Эрдмийн өргөө 220 тоотод

14:00 цагт АШУҮИС, Японы Нагоя их сургуулийн оюутнуудын хамтарсан “Эх хүүхдийн эрүүл мэнд” сэдэвт семинар болно.