Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/21-НД НИЙТЛЭГДСЭН

ЖАКАРТА-ПАЛЕМБАНГ 2018: П.Орхон Азийн наадмын аварга боллоо

А.Төгөлдөр, iKon.mn
2018 оны 8 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Азийн спортын наадам "Жакарта-Палембанг 2018" үргэлжилж байна. Монгол Улсын тамирчин Э.Бэхбаяр, О.Үйтүмэн нар тус наадмаас алт, хүрэл медаль хүртээд байгаа.

Өчигдөр болсон чөлөөт бөхийн төрөлд ОУХМ, дэлхийн аварга П.Орхон Кыргызстаны тамирчин Айсулуу Тыныбековаг 11:0 харьцаагаар буулган авснаар Азийн наадмын аварга боллоо.

Тэрбээр 1/4 шигшээд Вьетнамын тамирчин Ти Хан Нгьенийг оноогоор цэвэр ялсан бол хагас шигшээд олимп, дэлхийн аварга Японы Рисако Кавайг цэвэр дарсан юм.

П.Орхон Монголын багийн 22 дахь, чөлөөт бөхийн 12 дахь алтан медалийн эзэн болж байна.

Монгол Улсын баг тамирчид Азийн наадмын чөлөөт бөх, буудлага, усан сэлэлт, туялзуур сэлэм, сагсан бөмбөг, теннисний төрлүүдэд оролцож байгаа юм.