2020/08/12
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,847.44₮
B30
УЛААНБААТАР
19°
|
14°
B30
УЛААНБААТАР
22°
|
12°
B30
УЛААНБААТАР
24°
|
11°
17:00
S26
19°
18:00
S26
19°
19:00
S26
17°
20:00
S26
16°
21:00
S26
15°
22:00
S26
14°
23:00
S26
13°
00:00
S26
12°
01:00
S26
12°
02:00
S26
12°
03:00
S26
11°
04:00
S26
11°
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/08/20 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: ББСБ болон бусад санхүүгийн байгууллагаас зээл авахдаа тусгай зөвшөөрлийг нь нягтална уу

ikon.mn
2018 оны 8 сарын 20
iKon.MN
Зураг

Сүүлийн үед нийгмийн сүлжээгээр хуурамч хаяг ашиглан иргэд, байгууллагыг залилан мэхлэх хэрэг нэг бус удаа гарлаа. Гэмт этгээдүүд залилан мэхлэх үйлдэлдээ нэр бүхий ББСБ зэрэг Санхүүгийн зохицуулах хорооны зохицуулалт бүхий, албан ёсны тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээдийн нэрийг барьж байгаа нь давхар хохирол, ихээхэн хор уршиг дагуулж байгаа юм.

Залилан мэхлэх үйлдлээ иргэдийн итгэмтгий, мэдээлэлгүй байдалд тулгуурлаж, “барьцаагүй зээл олгоно” гэх мэтээр хууран, цөөнгүй хохирогчийн багагүй хэмжээний мөнгийг зээлийн шимтгэлийн урьдчилгаа зэрэг нэрээр дансаар шилжүүлэн авч байжээ. Энэ мэт үйлдлийг иргэдийн гомдол, мэдээлэлд үндэслэн хууль хяналтын болон холбогдох эрх бүхий байгууллагууд шалгаж байна.

 

Иймд зээл авах зэрэг санхүүгийн үйлчилгээг ББСБ болон бусад санхүүгийн байгууллагаас авахдаа тусгай зөвшөөрөл, холбогдох баримтыг сайтар нягталж байх шаардлагатайг сануулж байна.

Мөн зээлийн шимтгэл, урьдчилгаа болон бусад шаардлагатай мөнгөн хөрөнгийг үл таних этгээдийн дансанд магадлалгүй, баримтгүй шилжүүлэхгүй байх, хуурамч мэдээлэлд хууртан эд хөрөнгөөрөө хохирохгүй байхыг иргэд, олон нийтэд сэрэмжлүүлж байна.

 

Эх сурвалж: Санхүүгийн зохицуулах хороо

x