2020/01/24
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,749.24₮
B30
УЛААНБААТАР
-11°
|
-23°
B30
УЛААНБААТАР
-10°
|
-22°
B30
УЛААНБААТАР
-9°
|
-20°
18:00
S31
-13°
19:00
S31
-14°
20:00
S31
-15°
21:00
S31
-16°
22:00
S31
-16°
23:00
S31
-17°
00:00
S31
-17°
01:00
S31
-17°
02:00
S31
-17°
03:00
S31
-17°
04:00
S31
-17°
05:00
S31
-17°
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/08/20 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нийслэлчүүдийг “UB Food Festival”-д урьж байна

ikon.mn
2018 оны 8 сарын 20
iKon.MN

“UB Food Festival” наймдугаар сарын 24-26-ны өдөр Үндэсний соёл амралтын хүрээлэнд болно.

Монгол хоолны дахин давтагдашгүй соёлыг дотоод гадаадын иргэдэд түгээн дэлгэрүүлэх, аялал жуулчлалын бүтээгдэхүүний тоог нэмэгдүүлэх, тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой арга хэмжээ юм.

Наймдугаар сарын 25-ны өдөр нийслэлийн нэрийн “Улаанбаатар шөл” болон “Улаанбаатар хуурга” шалгаруулах анхдугаар тэмцээнийг зохион байгуулна.

Мөн аж ахуйн нэгжүүд хамгийн чанартай, амтлаг нэрийн бүтээгдэхүүн, олон улс үндэстний хоол, зууш амттаныг багасгасан хэмжээтэйгээр бэлтгэж, хямд үнээр иргэдэд үйлчилнэ.

Гудамжны шилдэг хоолтой газар, шилдэг тогооч нарыг шалгаруулахаас гадна хүрэлцэн ирсэн зочид, үзэгчид дунд “Хэн хамгийн олон хотдог, бургер идэх вэ?”, “Аавтайгаа хамт”, Зайрмагны баяр, Айрагны баяр зэрэг уралдаан, хөгжөөнт тоглоом, урлаг соёлын хөтөлбөрүүд, хоол урлалын сонирхолтой үзүүлбэрүүд зохиогдоно.

Нийслэлчүүд иргэд та бүхнийг энэ амралтын өдрүүдэд Үндэсний соёл амралтын хүрээлэнд хүрэлцэн ирж амтат хоол зооглон амралт, чөлөөт цагаа хөгжилтэй дурсамжаар дүүрэн өнгөрүүлэхийг урьж байна гэж нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээлэв.

Хөтөлбөр:

 

 

x