Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/20-НД НИЙТЛЭГДСЭН

Хятадын усан сэлэлтийн тамирчин удтал хүлээсэн алтан медалиа зүүх үед далбаанууд нуржээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 8 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Хятадын өнөө цагийн хамгийн алдартай усан спортын тамирчин гэгддэг Сүн Ян өчигдөр Азийн Наадмын 200 метрийн чөлөөт сэлэлтийн тэмцээнээс алтан медаль зүүлээ.

Тэр 2010 онд уг наадмаас мөнгөн медаль зүүснээсээ хойш алт авахаар шаргуу бэлдэж байсан юм. Сүн Ян Олимпийн алтан медалийг 3 удаа зүүж, 9 удаа дэлхийн аварга болж байсан тамирчин.

Өчигдөр тэр 200 метрийн зайг 1 минут, 45 секунд, 43 долийн хугацаанд туулж, Японы Кацухиро Мацүмотог секунд орчим хугацаагаар ардаа орхисон байна.

Сүн энэ наадамд 200 метрээс 1,500 метр хүртлэх чөлөөт сэлэлтийн бүх зайд түрүүлэх зорилготой ирсэн юм.

Түрүүлснийхээ дараа Сүн Ян нутгийн фэнүүдтэйгээ баяраа хуваалцаж, медалийн тавцанд гарсан байна. Гэвч медаль хүртсэн тамирчдыг тавцан дээр зогсож байх үед өргөж байсан далбаанууд нуран унажээ.

 

2 метр өндөртэй Сүн энэ явдалд нэлээд эвгүйцэж, зохион байгуулагчид руу очин, далбааг дахиж өргөхийг шаардсан байна.

Гэвч далбаа өргөгч механизм эвдэрсэн тул зохион байгуулагчид гар дээрээ өргөж, төрийн дууллыг дахин тоглуулснаар шагналын арга хэмжээ өндөрлөжээ.

 

Гэхдээ Сүн Ян зорилгоо биелүүлсэндээ сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, энэхүү техникийн алдааг хэрэгсэлгүй өнгөрсөн байна.

Азийн Наадмын эхний өдөр болж өнгөрсөн усанд сэлэлтийн долоон тэмцээний дөрөвт нь Хятадууд тэргүүлж, гол өрсөлдөгч Японы тамирчдаас нэг медалийн илүү явж байна. Тэд дахин таван өдөр өрсөлдөх юм.

 

Эх сурвалж: Associated Press