Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/20-НД НИЙТЛЭГДСЭН

Цэцэрлэгийн цахим бүртгэл наймдугаар сарын 23-ныг хүртэл үргэлжилж байна

А.Төгөлдөр, iKon.mn
2018 оны 8 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгийн цахим бүртгэл долоодугаар сарын 25-наас наймдугаар сарын 23-ныг хүртэл үргэлжилж байна.

Өнөөдрийн байдлаар нийт 76,898 хүүхэд цахимаар бүртгүүлжээ. Элсэлт авах хүүхдийн хяналтын тоо хэтэрсэн цэцэрлэгүүд дээр энэ сарын 24-ний 09:00 цагаас санамсаргүй түүврийн аргаар цахим системээр элсэлтийн үйл ажиллагааг зохион байгуулна. Цахим элсэлтийн дүн эцэг, эхчүүдийн бүртгүүлсэн гар утасны дугаарт мессежээр очих юм.

Эцэг, эхчүүд хүүхдээ цэцэрлэгт хамрагдсан эсэхийг мэдэхийн тулд заавал цэцэрлэг дээр нь очих шаардлагагүй. Цахим системийн шалгах цэс рүү тухайн өдрийн 10:00 цагаас эхлэн нэвтэрч хүүхдийнхээ бүртгэлийн дугаараар шалгах боломжтой юм.

Харин цахимаар бүртгүүлэх боломжгүй иргэдийн хувьд долоодугаар сарын 25-наас зөвхөн ажлын өдөр 09:00-17:00 цагийн хооронд харьяа дүүргийнхээ Боловсролын хэлтэст бүртгүүлэх боломжтой.

Түүнчлэн наймдугаар сарын 13-23-ны хооронд хамран сурах тойргийн цэцэрлэг дээр багш, ажилтнууд цахимаар бүртгүүлэхэд тусалж байгаа тул эцэг, эхчүүд өөрийн биеэр очиж бүртгүүлж болно.