Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/20-НД НИЙТЛЭГДСЭН

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И манай улсад айлчилна

Г.Номин, iKon.mn
2018 оны 8 сарын 20
iKon.MN
Зураг зураг
2017 оны арванхоёрдугаар сард Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар БНХАУ-д айлчлах үеэр /Гэрэл зургийг mpa.mn/

Монгол Улсын Гадаад Харилцааны Сайд Д.Цогтбаатарын урилгаар БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И энэ сарын 23-25-нд манай улсад айлчлах гэж байна. 

Гурван өдөр үргэлжлэх айлчлалынхаа үеэр БНХАУ-ын Гадаад хэргийн сайд  тус улсын хөнгөлөлттэй зээлээр баригдах шинэ Төв цэвэрлэх байгууламжийн барилгын ажлын нээлтийн арга хэмжээнд оролцохоор төлөвлөжээ. 

Шинэ цэвэрлэх байгууламжийг Францийн Артилло компаниар хийлгэсэн ТЭЗҮ-г үндэслэн, БНХАУ-ын засгийн газрын хөнгөлттэй зээлээр барих ажлыг гарын үсэг зурж эцэслэсэн, 2020 он гэхэд цэвэрлэх байгууламж ашиглалтад орно хэмээн Барилга хот байгуулалтын яамнаас мэдээлээд байгаа юм.