Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/20-НД НИЙТЛЭГДСЭН

Зургаан настнуудыг бүртгүүлэхдээ авч очих бичиг баримтууд

А.Төгөлдөр, iKon.mn
2018 оны 8 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

2018-2019 оны хичээлийн жилд Нийслэлийн төрийн өмчит Ерөнхий Боловсролын Сургуулийн нэгдүгээр ангид элсэх зургаан настнуудын бүртгэл өнөөдөр эхэллээ.

Бүртгэл наймдугаар сарын 20-30-ны хооронд явагдана. Нэгдүгээр ангид 2012 оны нэгдүгээр сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 31-нийг дуусталх хугацаанд төрсөн бүх хүүхдийг элсүүлнэ. Таван настай буюу 2013 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш төрсөн хүүхдүүдийг бүртгэхгүй.

Бүрдүүлэх материал:

 

Та хүүхдээ аль сургуульд орохыг хамран сургах тойргоос харна уу.

Нийслэлийн есөн дүүргийн ЕБС-ийн хамран сургах тойрог: /СУМЫГ ГҮЙЛГЭЖ ҮЗНЭ ҮҮ/

2018-2019 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын нийт 241 сургуулийн нэгдүгээр ангид, зургаан настай нийт 34,368 хүүхэд элсэх аж.