Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/20-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: Монгол-Японы анагаах ухааны 3 дугаар форум болно

ikon.mn
2018 оны 8 сарын 20
iKon.MN

МУБИС А байр 312 тоотод

09:00 цагт "Сургуулийн менежмент, багшийн хөгжил-Бага, дунд боловсролын сургалтын төлөвлөгөө, хөтөлбөр хэрэгжүүлэх арга зүй” сургалтын нээлт болно.

АШУҮИС-ийн Эрдмийн өргөө 220 тоотод 

09:30-16:30 цагт Монгол-Японы анагаах ухааны 3 дугаар форум болно. Форумд Японы 5 их сургууль, 3 эмнэлэг, бизнесийн байгууллагын төлөөлөл оролцно. 

Эрүүл мэндийн яамны Сургалт мэдээллийн Б танхимд 

09:00 цагт “Эрүүл мэндийн ажилтны хөдөлмөрийн аюулгүй байдлыг сайжруулах, ажлын байрны дэмжлэгт орчныг бүрдүүлэх замаар ажилтнуудын эрүүл мэндийг хамгаалах” зорилтын хүрээнд Эрүүл мэндийн яамны харьяа болон дүүргийн эрүүл мэндийн байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдлын асуудал хариуцсан мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалт болно. 

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын 109 тоот

11:00 цагт "Залуучуудын хөгжлийн сар" аяныг энэ сарын 25-наас ирэх сарын 25 хүртэл зохион байгуулах гэж буйтай холбогдуулан Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас мэдээлэл хийнэ. 

МУИС-ийн номын сангийн байранд

13:00 цагаас Шинжлэх ухааны академийн Физик технологийн хүрээлэнгээс зохион байгуулж байгаа “Байгалийн ухааны орчин үеийн ололтууд ба шинжлэх ухааны боловсрол дахь дэвшилтэт технологи” сэдэвт олон улсын хурал болно. Энэхүү хурлын гол зорилго нь шинжлэх ухаан, технологи, инновацийг дэмжих бодлогын нэг хүчин зүйл болох байгалийн ухааны ололтыг их дээд сургуулийн сургалтанд хэрхэн нэвтрүүлэх, орчин үеийн сургалтын дэвшилтэт технологи, Монгол Улсын хөгжлийн болон мэргэжлийн боловсон хүчний нөөцийн зах зээлийн шаардлагад хэрхэн нийцүүлэх зэрэг асуудлыг хэлэлцэнэ.