Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/20-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөд Солонгосын бизнес эрхлэгчдийн 67 хувь гадаад ажилчдыг Хойд Солонгосын ажилчдаар солих хүсэлтэй

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 8 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Хэрвээ Хойд Солонгосоос ажилчин авдаг болвол тэднээр гадаад ажилчдыг бүрэн солих хүсэлтэйгээ Өмнөд Солонгосын жижиг, дунд бизнес эрхлэгчдийн 67 хувь нь илэрхийлсэн байна.

Солонгосын Нийгмийн Судалгааны Төв байгууллага долдугаар сарын 3-наас 20-ны хооронд 600 бизнес эрхлэгчээс авсан судалгааныхаа үр дүнг өчигдөр танилцуулжээ.

Гадаад ажилчдаас татгалзах гол шалтгаанаа “харилцах, ойлголцоход хүндрэлтэй” (68 хувь), “соёлын ялгаатай байдал” (15 хувь) гэж тэд тайлбарласан байна.

Гэхдээ бизнесмэнүүд Хойд Солонгосын ажилчдыг авахад дургүй байх шалтгаануудаа бас дурджээ. Үүнд захиргаанаас зөвшөөрөл авах, виз хөөцөлдөх асуудал (31.8 хувь), Хойд Солонгосын улс төрийн тогтворгүй байдал (31.7 хувь), эдийн засгийн хөгжлийн хэт ялгаатай байдал (29.2 хувь) хамгийн их санал авсан байна.

 

Эх сурвалж: Korea Times