Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/20-НД НИЙТЛЭГДСЭН

Цэцэрлэгийн хүүхдүүдийн бэлтгэх зүйлсд юу юу ордог вэ?

СУРТАЛЧИЛГАА
2018 оны 8 сарын 20
Сурталчилгаа
Зураг зураг

Хичээлийн шинэ жил эхлэхэд хоёр долоо хоногийн хугацаа үлдээд байна. Багачууд догдолж, эцэг эхчүүд бэлтгэлээ базааж эхлээд байгаа энэ үед цэцэрлэгийн багачууд юу юу бэлдэх ёстойг сануулъя.

БСШУС-ын сайдын тушаалаар сургалтын хэрэглэгдэхүүн, ариун цэврийн хэрэгслийг бэлдэнэ. 

Улсын цэцэрлэгт хамрагдах хүүхдүүд хавсралтад заасан хэрэглэгдэхүүнүүдийг бүрэн авч цэцэрлэгтээ очих ёстой бол хувийн цэцэрлэгүүд төлбөрөөсөө хамаараад бэлдэх зүйлсийн жагсаалт өөр өөр байдаг.

Цэцэрлэгт бүртгүүлсэн хүүхдүүдийн өгөх шинжилгээ:

  1. Шээс,
  2. Цагаан хорхой 

Шинжилгээг улсын, хувийн аль ч эмнэлэгт өгч болох бөгөөд бичгээ есдүгээр сарын 1-нд цэцэрлэгийн захиргаанд өгөх ёстойг Нийслэлийн Боловсролын Газраас сануулж байгаа юм. 

Цэцэрлэгийн хүүхдийн эцэг эхээс нэг хичээлийн жилд бэлтгүүлэх сургалтын хэрэглэгдэхүүн, ариун цэврийн хэрэгслийн жагсаалт:

 
 

ХҮҮХДЭД ЗОРИУЛСАН ГАРЫН ШИНГЭН САВАН ЯМАР БАЙХ ЁСТОЙ ВЭ?

Нэн тэргүүний шаардлага бол бактерийг устгах түвшин өндөр байх. Үүний дараагаар савангийн орц найрлага нь хүүхдийн биед харшил төрүүлэхээргүй зөөлөн бүтэцтэй байх явдал юм. Мөн хүүхдийн арьс насанд хүрсэн хүнийхээс тав дахин нимгэн, эмзэг мэдрэмтгий байдаг тул арьсыг цочроож хуурайшуулах ёсгүй. Учир нь арьс чийгээр дутагдаж хуурайшсанаар хүүхэд элдэв төрлийн экзем, харшилтай болох эрсдэлтэй. Эдгээр шаардлага нь хүүхдийн гарын шингэн саванд тавигдах олон улсын стандарт гэж хэлж болно. Харин манай улсад энэхүү шаардлагыг хангасан хүүхдийн гарын шингэн саван үйлдвэрлэдэг цор ганц үйлдвэрлэгч бол Монос Косметик компани юм. 

Монос Косметик компани 2015 онд  Санитас хүүхдийн гарын шингэн саванг үйлдвэрлэсэн. Энэхүү саван нь худалдаанд гарсан цагаасаа эхлэн эцэг эхчүүдийн дунд эрэлт ихтэй байгаа брэнд юм. Учир нь монголчуудын зохион бүтээсэн саван нь бусад энэ төрлийн бүтээгдэхүүнтэй харьцуулахад илүү зөөлөн бүтэцтэй байдаг байна. Найрлагандаа хүүхдийн арьсанд нэн хэрэгтэй алое ханд болон витамин Е агуулсан учраас хүүхдийн эмзэг мэдрэмтгий арьсыг чийгээр үргэлж ханган, зөөлөн болгох үйлчилгээг үзүүлдэг. Мөн Санитас хүүхдийн гарын шингэн саван нь гарт наалдсан өвчин үүсгэгч элдэв төрлийн нян бактерийг 99 хувь устгадаг. Тиймээс Санитас гарын шингэн саван нь монгол хүүхдийн арьсны онцлогт тохирсон, үндэсний брэнд юм. 

Бяцхан үрсийн маань эрүүл өсөж бойжих эсэх нь эцэг эхчүүд бидний  зөв сонголтоос хамаардаг. Харин хамгийн зөв, хамгийн найдвартай сонголт бол тусгайлан хүүхдэд зориулсан саван юм.

 

“САНИТАС” ХҮҮХДИЙН ГАРЫН ШИНГЭН САВАН

“САНИТАС-58” ХӨТӨЛБӨР

Мөн Санитас брэнд нь нийгмийн хариуцлагын хүрээнд Замын Цагдаагийн Газартай хамтран нэгэн хөтөлбөр эхлүүлсэн нь “Санитас-58” хөтөлбөр юм байна. Уг хөтөлбөр нь 3 дахь жилдээ амжилттай хэрэгжиж байгаа бөгөөд бүтээгдэхүүний худалдан авалт бүрийн 58₮-ийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх үйл хэрэгт зарцуулдаг ажээ. 2018 оны хувьд Хүүхдийн зам тээврийн ослыг тэглэе уриалгатайгаар энэхүү хөтөлбөр хэрэгжиж байгаа юм байна.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.