Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/20-НД НИЙТЛЭГДСЭН

Кэвин Спэйсигийн тоглосон кино нээлтийн өдрөө $126-г олжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 8 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Нэрт жүжигчин Кэвин Спэйси гол дүрд нь тоглосон “Billionaire Boys Club” (Тэрбумтан Залуусын Клуб) нэртэй уран сайхны кино өнгөрсөн Баасан гарагт АНУ-ын кинотеатруудад нээлтээ хийжээ.

Харамсалтай нь Америкийн 10 кинотеатрт гарсан эхний өдрийн орлого нь ердөө $126 байсныг Hollywood Reporter сайт мэдээлсэн байна.

Өөрөөр хэлбэл нэг театраас дунджаар $12 олсон нь нэг үзэгчийн тасалбарын үнэ юм.

Кэвин Спэйси бусдад бэлгийн дарамт үзүүлж байсан тухай хэд хэдэн баримт 2017 онд анх удаа олон нийтэд дэлгэгдсэн. Тэр цагаас хойш нэрт жүжигчний уран бүтээлийн ажил эрчимтэй унаж эхэлсэн юм. Тухайлбал Нэтфликс компани алдарт “House of Cards” цувралынхаа гол дүрд Спэйсиг тоглуулдаг уламжлалаа зогсоосон бол өөр хэд хэдэн найруулагч хамтын ажиллагаагаа цуцалж, өөр жүжигчдийг бүтээлийнхээ гол дүрд сонгосон байна.

“Billionaire Boys Club” бол түүний зохисгүй үйлдлийн тухай дуулиан дэгдэхээс өмнө хийгдэж дууссан сүүлийн кино нь байв.

Уг киног долдугаар сарын 17-ноос кабель/интернэтийн видео үйлчилгээнд оруулсан бөгөөд наймдугаар сарын 17-ноос эхлэн кинотеатруудад гаргажээ.

Урьд өмнө нь нээлтийн өдрөө ийм бага орлого олж байсан кино байсан эсэх нь эргэлзээтэй. Уран бүтээлчийн замнал нь нэгэнт өндөрлөсөн Кэвин Спэйсиг сүүлчийн удаа “Billionaire Boys Club” киноноос харж болох юм.

Эх сурвалж: Quartz