Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/20-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол Улс Аялал Жуулчлалын Өрсөлдөх чадвараар дэлхийн 136 орноос 102-т жагсав

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 8 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Дэлхийн Эдийн Засгийн Чуулган байгууллага хоёр жил тутамд гаргадаг “Аялал Жуулчлалын Өрсөлдөх Чадварын Индекс” тайлангийнхаа 2017 оны үр дүнг танилцуулжээ.

Уг тайланд Монгол улс дэлхийн 136 орноос 102 дугаарт жагссан байна.

Өмнөх 2015 оны тайланд 141 орноос 99 дүгээрт эрэмбэлэгдэж байсан бол хоёр жилийн дараа гурван байраар ухарсан үзүүлэлттэй байжээ.

2017 оны байдлаар Монгол улсад жилд 386,204 гадаадын жуулчин ирдэг, үүнээс $245,6 саяын орлого олдог, нэгж жуулчнаас олох орлого $635.9, гадаад, дотоодын нийт аялал жуулчлалын салбарын орлого $312.7 сая, дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь 2.5, салбарын ажиллагсдын тоо 25,249, энэ нь нийт ажил эрхлэгчдийн 2.2 хувь болдгийг тайланд дурдсан байна.

Өрсөлдөх чадварыг хэд хэдэн дэд үзүүлэлтээр үнэлснээс Монгол улс үнэ хямд байдлаараа 15 дугаарт үнэлэгдсэн нь хамгийн сайн үзүүлэлт болжээ.

Үүний дараа эрүүл ахуй, ариун цэвэр, аюулгүй байдал гэсэн дэд үзүүлэлтүүдээр 136 орноос 50 дугаарт орсон байна. Аюулгүй байдлын үзүүлэлтээр Герман улсын (51 дүгээрт орсон) урд орсон нь анхаарал татаж байгаа юм.

Харин хамгийн муу үзүүлэлтүүд нь салбарын орчны тогтвортой байдал 127, олон улсад нээлттэй байдал 125, газрын боомтын дэд бүтэц 123 дугаар байрт тус тус үнэлэгдсэн байна.

 

 

Эх сурвалж: WEForum.org