Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/17-НД НИЙТЛЭГДСЭН

"The Square Lounge" дахин шинэ өнгө төрхтэйгөөр нээлтээ хийлээ

А.Намуун, iKon.mn
2018 оны 8 сарын 17
iKon.MN

Байгуулагдсан цагаасаа хоолны амт чанар, тав тухаараа үйлчлүүлэгчдээ байлдан дагуулж ирсэн 8 жилийн түүхтэй "The Square Lounge" өнөөдөр цоо шинэ өнгө төрхтэйгөөр дахин албан ёсны нээлтээ хийж байна. Нээлтийн үйл ажиллагаанд оролцож буй зочид бүгд ам сайтай байв.

"Хоол амттай, ярилцаж суухад тухтай санагдаж байна"

Б.Уянга "The Square хуучин Сентрал товерт байхад орох их дуртай байсан. Энэ удаа хуучнаасаа арай өөр стиль имидж бүрдүүлж, лоунжийн хэв маягтай болсон нь их таалагдлаа. Дараагийн удаа найзуудаараа орж ирэх болно. Хоол амттай, ярилцаж суухад тухтай санагдаж байна. Мөн дээд давхартаа бүжиглэх, цагийг зугаатай өнгөрөөх клаб нээж өгсөн нь их онцлог юм. Цаашид Square-н хамт олондоо амжилт хүсье" гэв.

"олон хүний дэмжлэгтэйгээр зоригтой шийдвэр гаргаж шинэ хэв маягийг бүрдүүллээ"
 

Central Square ХХК-ийн захирал У.Болор "The Square Lounge байгуулагдаад 8 жилийн түүхийг үзлээ. Бид энэ хугацаанд өөрсдийн байр суурийг олж, олон ч байнгын үйлчлүүлэгчидтэй болж чадсан.

Ингээд бидэнд саяхан бизнесээ өргөтгөх сайхан боломж гарч, хотын яг төв цэгт байрлах Бизнес тауэрын 21,22 дугаар давхарт өнөөдөр шинээр Square lounge болон Square club-г албан ёсоор нээж байна. Ингэхдээ бид олон талын дэмжлэгтэйгээр, олон хүний саналыг хурааж ийнхүү зоригтой шийдвэр гаргасан юм. Яг өнөөдрийн энэ нээлтийн үйл ажиллагаанд бид 2 сарын турш бэлдсэн. Ирсэн зочид маань оройг сайхан өнгөрүүлээсэй гэж хүсэж байна.

Түүнчлэн, мэдээж хэрэг Square Lounge-н хоолны амт болон цэс өөрчлөгдөөгүй, олон улсын хоолнууд нэмэгдэнэ. Бид анх хоолоороо үйлчлүүлэгчдээ татаж байсан. Одоо ч үйлчлүүлэгдийнхээ итгэлийг алдахгүй гэдэгт итгэлтэй байна. Лоунж болон клаб тус бүр 150 хүний багтаамжтай. Яваандаа клаб гишүүнчлэлтэй болно гэж төлөвлөж байна. Тохижилтын хувьд арай өөр стилийг сонгосон, мөн тохилог, тав тухтай орчныг бүрдүүлж өгсөн. Түүнчлэн бид Бизнес тауэрын нэг давхарт, нисэхийн транзит хэсэгт Square кофе шопоо ажиллуулж байна " гэв.

Хаяг: Google Maps дээр харах

The Square Lounge нь Бизнес Тауэрын 21 давхарт байрлах бөгөөд 09:00-02:00 хүртэл нээлттэй ажиллах юм байна.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.