Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/17-НД НИЙТЛЭГДСЭН

ВИДЕО: NASA Ангараг гараг дээр барих байшингийн загваруудаа тодорхойлоод байна

О.Булган, iKon.mn
2018 оны 8 сарын 17
iKon.MN
Зураг зураг

NASA Ангараг гараг дээр байшин барихаар төлөвлөж буйгаа аль хэдийн зарлаад байсан.

Тэгвэл АНУ-ын сансрын агентлаг NASA-гаас зохион байгуулж буй Ангараг гараг дээрх “3D Принтерээр амьдрах орчныг цогцлоох нь” нэрт уралдааны эцсийн шатанд тунаж үлдсэн таван багийг шалгаруулсан байна.
Тус тэмцээнд нийт 18 баг оролцож, Ангараг гараг дээр баригдах 3D принтинг байшингийн виртуал загварыг гаргажээ. Ангараг гарагийг анхнаас нь хог хаягдалгүй байлгахын тулд зохион байгуулагчид оролцогчдод байшингийн загварыг дахин боловсруулагддаг хуванцар материал, Ангараг гарагийн чулуу гэх мэт зүйлсээр байшингийн загварыг гаргахыг хүссэн байна.

NASA Ангараг дээр амьдрах оршин суугчдын байшингийн загварыг гаргасны дараа роботуудыг Ангараг руу илгээн 3D принтерээр байшинг бариулах төлөвлөгөөтэй байгаа аж. Шалгарсан загваруудын дунд хүнс, хүчилтөрөгч үйлдвэрлэх зориулалттай цэцэрлэг, газар хөдлөлтийн үед бөхийж, нугалардаг уян хатан дээвэр, бөмбөрцөг хэлбэрийн, дээд давхартаа чөлөөт цагаа өнгөрүүлэх боломжтой байшин тус тус багтжээ. Тэмцээнд шалгарсан таван баг тус бүр 20,000 ам.долларын шагнал авсан байна.

NASA-гийн Сорилтын төслийн менежер Монси Романы хэлж буйгаар “Дээрх төсөл 2030 оны сүүл гэхэд бодит болгохоор тооцоолж байна. Гэхдээ эдгээр байшингуудыг Ангараг дээр байршуулахын өмнө эхлээд саран дээр барьж, туршиж үзэх байх” гэв.

Тэмцээний дараагийн үе шатанд энэхүү загварыг хамт барилцах роботыг зохион бүтээх даалгавар өгөх юм байна. Сүүлчийн шатанд шалгарах оролцогчийг 2 сая ам.долларын мөнгөн шагнал хүлээж байгаа аж.

ВИДЕО:

 

 

Эх сурвалж: Qz.com