Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/17-НД НИЙТЛЭГДСЭН

Шугам шинэчлэх бүх засвар ирэх сарын 15-н гэхэд дуусна

ikon.mn
2018 оны 8 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдөр болсон ээлжит хуралдаанаар Улаанбаатар хотын өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах ажлын явцыг хэлэлцлээ. 

Улаанбаатар хотын хэмжээнд 2018-2019 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангахаар 1,104 ажил төлөвлөсөн. Үүнээс 724 ажил нь бүрэн хэрэгжсэн буюу 65.5 хувийн биелэлттэй байгаа аж.

Нийслэлийн дулааны эх үүсвэр болж буй 1, 2, 4, Амгалан дулааны станцуудын бэлтгэл ажил 68 хувьтай байгаа бол УБЦТС ТӨК-ийн өвөлжилтийн бэлтгэл 64.4 хувьтай байна. Мөн ОСНААУГ-ууд өөрсдийн хөрөнгөөр орон сууцнуудын дундын хэрэглээний шугам шинэчлэх ажлыг эрчимтэй хийсээр байна. Ирэх сарын 15-н гэхэд бүх засвар дуусах боломжтой. Түүнчлэн Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газар 15 байгууламжийн халаалтын уурын 32 зуухны халаалтын засварын ажил 72 хувьтай явагдаж байна.

2018-2019 онд өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 352.5 сая төгрөгөөр 750 тн бодис, 500 тн давс нөөцлөх төлөвлөгөөтэй байгаа ажээ.

Мөн БАЯНХОШУУ ДЭД ТӨВИЙГ төвлөрсөн дулаанаар хангах зорилготой Дулааны 11и магистраль шугамын өргөтгөл, шинэчлэлийн ажил нь 3 үе шаттай хийгдэхээс I үе шатны ажил нь 2Ø700мм голчтой 2800 метр шугамын угсралт хийхээс өнөөдрийн байдлаар материал таталт, цаг уурын нөхцөл байдлаас шалтгаалан 80 орчим хувь нь хийгджээ. 

Түүнчлэн нийслэлийн 2018-2019 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах ажлын хүрээнд өвөлжилтөд хүндрэл учруулж болзошгүй 18 сургууль, 16 цэцэрлэг, хоёр ясли буюу нийт 36 барилга байгууламжид зургаадугаар сарын 10-ны өдрөөс эхлэн УБЗАА-ны Инженерийн байгууламжийн хэлтэс, нийслэлийн Боловсролын газар, харьяа дүүргүүд хамтран нөхцөл байдалтай газар дээр нь очиж үзсэний дагуу дараах цэцэрлэг, сургуулийн дээвэр, инженерийн шугам сүлжээ, барилга байгууламжид зайлшгүй засварлах шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг шийдүүлэх хүсэлтээ танилцууллаа.

 

Хотын дарга С.Батболд дулаан, ус хангамж, ариутгах татуургатай холбоотой бүх засварын ажлыг ирэх сарын 15-н гэхэд, сургууль, цэцэрлэгийн засварын ажлыг ирэх сарын 1-нд бүрэн дуусгаж, өвлийг өнтэй давах бэлтгэлээ нийслэл хот хангаж дууссан байх үүргийг холбогдох газруудад өглөө. Мөн Улаанбаатар хотын бүхий л салбарт өвөлжилтийн бэлтгэл ажлыг эрчимжүүлэх үүрэг даалгавар өгч, шаардагдах хөрөнгийг шийдвэрлэснээ мэдэгдлээ. 

 

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс.