Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/17-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: Кадастрын нэгдсэн мэдээллийн системийн нээлт болно

ikon.mn
2018 оны 8 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Үндэсний номын сангийн Уншлагын их танхимд

09:30 цагаас "Монгол сурвалж бичгийн өв" олон улсын эрдэм шинжилгээний бага хурал эхэлнэ. 

Туушин зочид буудлын Сүлд танхимд

09:30 цагт "Уул уурхай шийдвэр гаргалтад талуудын оролцоог хангах хамтын ажиллагааны арга, хэлбэр" сэдэвт уулзалт, танилцуулга болно. Уг арга хэмжээнд УУХҮЯ, Европын холбооны төлөөлөгчийн газар, Ашигт малтмал, газрын тосны газар, БОАЖЯ, Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын төлөөлөл, Уул уурхайн ассоциаци, Нээлттэй нийгэм форум оролцоно. 

БЗД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд

10:00 цагт УИХ-ын гишүүн асан Д.Гантулгын шүүх хурал хаалттай болно.

Нийслэлийн иргэний танхимд

10:00 цагт Нийслэлийн Газрын кадастрын мэдээллийн санг өндөр, тусгагийн нэгдсэн тогтолцоонд шилжүүлж, засварлан, улсын кадастрын нэгдсэн мэдээллийн системд холбож, үйлчилгээнд нэвтрүүлэх төслийн нээлтийн арга хэмжээ болно. 

MN хэвлэл мэдээлллийн төвд

12:00 цагт Шүүх болон Авлигатай тэмцэх газрын буруу шийдвэрээс болж 2,500 гаруй сурагч боловсрол, хүмүүжлээрээ хохирч байгаа талаар ХУД-ийн гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай Улсын тэргүүний 18 дугаар дунд сургуулийн эцэг, эхийн төлөөлөл хэвлэлийн бага хурал зарлалаа.

Үндэсний мэдээллийн төвд

12:00 цагаас "Монполимет" компани уул уурхай, нөхөн сэргээлтийн талаар бодит мэдээлэл өгнө сэдвээр хэвлэлийн бага хурал зарлалаа.

Шангри-Ла зочид буудалд

14:00 цагаас Улаанбаатар хотноо “Ардчилалд ардчилагчид хэрэгтэй: ХБНГУ ба Монгол Улс дахь улс төрийн боловсролын ирээдүй” сэдвээр Монгол-Германы XVI Чуулган болно. Чуулганаар Монголын ардчиллын амжилт ба сорилт, улс төрийн боловсролын өнөөгийн түвшин болон цаашдын ирээдүйн хөгжлийн талаар мэргэжилтнүүдийн илтгэлийг олон нийтэд танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүлнэ.