2020/08/12
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,847.44₮
B30
УЛААНБААТАР
19°
|
14°
B30
УЛААНБААТАР
22°
|
12°
B30
УЛААНБААТАР
24°
|
11°
17:00
S26
19°
18:00
S26
19°
19:00
S26
17°
20:00
S26
16°
21:00
S26
15°
22:00
S26
14°
23:00
S26
13°
00:00
S26
12°
01:00
S26
12°
02:00
S26
12°
03:00
S26
11°
04:00
S26
11°
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/08/16 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Төв цэвэрлэхийн өмхий үнэр багассан талаарх чанарын шалгалтыг хийлгүүлж иргэдэд мэдээлж байхыг даалгав

ikon.mn
2018 оны 8 сарын 16
iKon.MN
Зураг

Төв цэвэрлэхийн өмхий үнэрийг дарахаар өнгөрөгч дөрөвдүгээр сараас эхлэн сонгон шалгаруулалтад тэнцсэн аж ахуйн нэгжүүд лагийг үнэргүйжүүлэх, халдваргүйжүүлэх ажлыг гүйцэтгэж байгаа. 

Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан өнөөдөр энэ ажлыг гүйцэтгэж байгаа “Хийрэв” ХХК, “Эко тайхи” ХХК, “Ховд тул” ХХК нарын удирдлага, ажилчидтай уулзан, ажлын явцтай танилцлаа.

Цэвэрлэх байгууламжийн лагийн талбай, хуримтлагдсан лагийн талбай дахь өдөр тутамд гарах үнэрийг дарахад  Монгол эрдэмтний гарган авсан гумины бодисыг ашиглаж байгаа юм. 3,000 тн орчим гумины бордоог 111,500 м2 талбайд цацаж, 15-25 см зузаантай үе үүсгэн ялзралыг зогсоож үнэр дарах арга хэмжээг авч ажиллажээ.

Түүнчлэн “Эко тайхи” ХХК нь цэвэрлэх байгууламжийн лагийн талбай, хуримтлагдсан лагийн талбайн өдөр тутамд гарах үнэрийг бактери ашиглан бордоо үйлдвэрлэх ажлыг гүйцэтгэж, харин "Ховд тул” ХХК нь лагийн талбай дахь үнэрийг дарах, биологийн бүтээгдэхүүн ашиглан хар шороон хөрс бий болгох ажил зэргийг тус тус хийж гүйцэтгээд байгаа талаар танилцуулж байсан юм. 

ОХУ-д үйлдвэрлэсэн биологийн бүтээгдэхүүнийг Монгол эрдэмтний аргачлалаар лаг хатаах талбайн картын 13,220 м2 талбайн үнэр дарах, хуримтлагдсан 26,196 м3  лагийг боловсруулж хар шороон хөрс болгох аж.

Лагийг нуруулдан үнэргүйжүүлэх бактери бүхий уусмал цацан, хэт ягаан туяанаас хамгаалсан плёнкоор хучиж компостлон темпуратурыг өсгөх, хяналтын шрупуудыг ухаж илүүдэл усны түвшинг хянан илүүдэл усыг зайлуулж хатаах арга хэмжээ авч, 5,000 м3 лагийг картнаас суллан компостлон, 600 шуудай бордоог үйлдвэрлэн савлаад байгаагаа хэлж байлаа.

 
 
 
 

Сайд Х.Баделхан лагийн үнэр эрс буурсаныг сайшааж, дараа дараагийн шат, арга хэмжээг хариуцлагатай авч, мөн үнэрийн тархац багассан талаархи чанарын хяналт шалгалтыг нарийвчлан хийлгүүлж, энэ талаархи үнэн зөв мэдээллийг иргэд, олон нийтэд цаг тухай бүрт өгч байх талаар даалгасан юм. 

Мөн тэрбээр шинэ цэвэрлэх байгууламжийн  талаарх сэтгүүлчдийн асуултад хариулж, Францийн Артилло компаниар хийлгэсэн ТЭЗҮ-г үндэслэн, БНХАУ-ын засгийн газрын хөнгөлттэй зээлээр барих ажлыг гарын үсэг зурж эцэслэсэн тул 2020 он гэхэд цэвэрлэх байгууламж баригдсан байна гэв.

 

Эх сурвалж: БХБЯ

x